Цөөн үгээр

- ИРГЭДИЙН АНХААРАЛД Золбин нохой ихэссэнтэй холбогдуулан нохой устгалын ажил явагдах гэж байгаа тул иргэд та бүхэн гэрийн тэжээвэр нохойгоо уяна уу? Хүзүүвчгүй туулгалтанд хамрагдаагүй нохойг устгахыг анхааруулж байна. Жич: Дэвжих дөл ХХК нь нохойны туул - ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО - ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

СПОРТ ЦОГЦОЛБОР

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 110
Тус цогцолбор нь улсын төсвийн 850.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж 2011 оны 11-р сарын 11ны өдрийн 11 цагт найман 11-ийн тоо давхацсан билэгтэй сайн өдөр, цагт  албан ёсны нээлтээ  хийсэн.  
500 хүний суудалтай, бэлтгэлийн болон фитнесийн өрөө, халуунус, саун, хувцассолих өрөөнүүдтэй.
.Спорт цогцолборт жил бүр аймаг, бүс, сумын чанартай 30 орчим тэмцээн уралдаан тэмцээн зохион байгуулагдаж 1500  тамирчид оролцож 2100 хүн үзэж сонирхдог, төлбөртэй үйлчилгээгээр 3700 хүн үйлчлүүлдэг
Мөн сумын ургацын баяр, шинэ жил, хүүхдийн баяр, урлагын мастеруудын тоглолтууд зохион байгуулагддаг.
Спортын 6 төрлийн секц дугуйлангуудад  160 орчим хүүхэд хамрагддаг
Тус цогцолбор  одоогоор6 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 
Хамт олон шилдэг тохижилт, үйлчилгээтэй  байгууллага болох зорилт тавин ажиллаж дараахи ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
- Байгууллагаа иж бүрэн камержуулсан
- Орчин үеийн лед гэрлэн хаягтай болсон 
- Орчноо зүлэгжүүлж хэлбэржүүлж, мод, бут суулгаж цэцэг тарьдаг 
-Усан оргилуур хийж орчныг нь тохижуулсан
-Сумаас төрсөн спортын алдартнуудын хөрөг зургийг байрлуулсан
- Автомат гутал арчигч, гар хатаагчтай болсон
- Халуун ус, саунаа ажилд оруулсан
-Ажилтнуудыг ажлын болон,иж бүрэн спортын тоглолтын хувцастай  болгосон, 
- Байгууллагын өрөө тасалгаа коридорыг бүрэн цэцэгжүүлсэн,толь зурагнууд, том дэлгэцийн телевизор байрлуулан тохижуулсан, 
-  Ариутгалыг зориулалтын бодисоор тогтмол хийж хэвшсэн  
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ