-
Аймаг сумын ОНХ-Сангийн 567 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1,3 км хатуу хучилттай авто зам
-
Аймгийн орон нутгийн төсвийн 14,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын ЕББДС-ийн гал тогооны тоног төхөөрөм

-
Аймгийн замын сангийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2,3-р багийн 4,9 км шороон зам засах, зүүн булгийн дунд гарманд бетон гүүр тавьсан.


Энэ оны гол онцлог ажил нь: Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд сумын Засаг даргатай гэрээ байгуулж нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй гол асуудлуудад хөрөнгө оруулалт хийсэн: Үүнд:
-
Спорт цогцолборын дээврийн засварын ажлыг Товхонхан ХХК нь 14,0 сая,

-
Сэлэнгэ тариа ХХК нь сургуулийн А байрны гал тогооны агааржуулалтын засварын ажлыг 7,2 сая,

-
Ургацын хишиг ХХК Соёлын төвийн үзэгчдийн суудал шинэчлэх ажлыг 8.6 сая ,

-
Атартрейд ХХК нь “Улсын тэргүүний” Нарлаг цэцэрлэгийн хивс, дрож шинэчлэх ажлыг 3,8 сая,

-
Гацуурт ХХК нь Бүдүүний гүүрийг камержуулах ажлыг 9,2 сая,

-
Баянсэлэнгэ ХХК – Соёлын төвийн ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур худалдаж авах ажлыг 0,8 сая,
-
Номунхан ХХК нь эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж, эмчилгээний аппаратуудыг шинэчлэхэд 4.9 сая төгрөг нийт 48,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна...