Цөөн үгээр

- ИРГЭДИЙН АНХААРАЛД Золбин нохой ихэссэнтэй холбогдуулан нохой устгалын ажил явагдах гэж байгаа тул иргэд та бүхэн гэрийн тэжээвэр нохойгоо уяна уу? Хүзүүвчгүй туулгалтанд хамрагдаагүй нохойг устгахыг анхааруулж байна. Жич: Дэвжих дөл ХХК нь нохойны туул - ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО - ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Мэндчилгээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 129

Бахархах сайхан түүх, бахдам сайхан амжилт бүтээлийн эзэд Цагааннуурчууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

            Бид өв уламжлалаа сэргээж өнөөгийн байдалдаа бодит дүгнэлт хийж ирээдүй хойч үеийнхээ хүрэх түвшин, зорилгыг тодорхойлж, түүнийгээ чиглэл болгон хамтын хүчээр цуцалтгүй хөдөлмөрлөн ард иргэд нь ая тухтай, аз жаргалтай амьдрах тэр л боломжийг бүрдүүлэхэд бүхий л хүч чадвар бололцоогоо дайчлан ажиллах болно.

            ЦАГААННУУРЧУУД:ТӨРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ АРД ИРГЭДИЙНХЭЭ БҮТЭЭЛЧ ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАН ТЭДНИЙ АЯ ТУХТАЙ АМЬДРАХ БҮХИЙ Л БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН ЖИШИГ СУМ  БОЛОХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛСЭН БИЛЭЭ. Нөгөө талаас Цагааннуурын эдийн засгийн үндсийг билчээрийнхээ даацанд тохирсон эрчимжсэн МАА, хариуцлагатай, хүртээмжтэй газар тариалан гэж тодорхойлж байна.

            Дээрх зорилтыг биелүүлхэд нутгийн зон олон, нуурын уугуул суугуул ард иргэд, бидэнтэй хамтран ажилладаг төр захиргаа, олон нийтийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, бид харилцаандаа нээлттэй байж нутаг орныхоо төлөө гаргаж байгаа сэтгэл, санал санаачлага, бүтээлч та бүхнийг дэмжин хамтран ажиллах болно.

 

           

СЭЛЭНГЭ АЙМАГ ЦАГААННУУР СУМЫН ЗАСАГ ДАРГА

МУ-ЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЪЯАТ АЖИЛТАН Б.БАЯРХҮҮ

 

ТӨРИЙН НУРУУ ТҮВШИН

ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

Сүүлд нэмэгдсэн мэдээ