Цөөн үгээр

- НЭГ БАГ НЭГ АГТ - - “Оргих”, “Тийрэг” багийн малчдын өдөрлөг сайхан боллоо

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ НАРЛАГ ЦЭЦЭРЛЭГТ СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ СӨБ-Н БАЙГУУЛЛАГЫН ЭРХЛЭГЧ ,АРГА ЗҮЙЧ, БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Нийтэлсэн: 11 сарын өмнө Үзсэн: 494

2017 оны 10 сарын 26-нд Сэлэнгэ аймгийн хэмжээний СӨБ-н байгууллагын эрхлэгч, арга зүйч, багш нарт зориулсан үзүүлэх сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Үзүүлэх сургалтыг тэргүүний цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан байна. Сургалтанд нийт 30 цэцэрлэгийн 60 гаруй багш удирдах ажилтан Монгол улсын зөвлөх багш Ц.Цэгмэджав МХГ -ын улсын байцаагч Цогт-Эрдэнэ Мэргэжилтэн Мора нар оролцлоо. Үзүүлэх сургалтын үйл ажиллагааг сумын Улсын тэргүүний Нарлаг  цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаатай танилцах ажлаас эхэллээ мөн Багш эцэг эхийн харилцаа хандлага нь хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлөх нь сэдвээр МУ-ын зөвлөх багш Ц.Цэгмэджав илтгэл хэлэлцүүллээ. Хөгжүүлэх үйл ажиллагааны 6 төрлийн сургалтыг бүлгийн багш нар зохион байгуулж багш хүүхдүүдийн хамтарсан урлагийн тоглолтыг толилууллаа.