Цөөн үгээр

- ИРГЭДИЙН АНХААРАЛД Золбин нохой ихэссэнтэй холбогдуулан нохой устгалын ажил явагдах гэж байгаа тул иргэд та бүхэн гэрийн тэжээвэр нохойгоо уяна уу? Хүзүүвчгүй туулгалтанд хамрагдаагүй нохойг устгахыг анхааруулж байна. Жич: Дэвжих дөл ХХК нь нохойны туул - ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО - ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

УРГАЦЫН БАЯР - 2017

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө Үзсэн: 231

Будаа тариагаараа алдаршсан нутгийн маань тариаланчид хаврын хавсарга шуургатай өдрүүдээс эхлээд намрын налгар сарыг өндөрлөтөл тариан талбайд өрнүүлсэн хөдөлмөрийнхөө үр шимийг дүгнэж ургацын баяраа тэмдэглэлээ.г2017 онд манай сум нийт 28763 га-д үр тариа тариалснаас 31322 тн буюу 12,8 цн, рапс 5542 га-аас 1398 тн буюу 4,5 цн, хадлан 11616 тн-ыг тус тус бэлтгэсэн байна. 

11 сарын 04 –нд “Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл” эрхлэгч иргэдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Соёлын төвд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд нийт 21 иргэн 6 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээ тодрууллаа.

1.    Шилдэг “Гурил гурилан бүтээгдэхүүн”-ээр 2 дугаар багийн иргэн Б.Мөнхжаргал

2.    Шилдэг “Сүү сүүн бүтээгдэхүүн”-ээр 1 дүгээр багийн иргэн Д.Нарантуяа мөн дэд байранд Д.Цогзолмаа

3.    Шилдэг “Мах махан бүтээгдэхүүн”-ээр 3 дугаар багийн иргэн Батэрдэнэ

4.    Шилдэг “Жимс жимсгэний бүтээгдэхүүн”-ээр 3 дугаар багийн иргэн С.Амаржаргал

5.    Шилдэг “Хүнсний ногооны бүтээгдэхүүн”-ээр 2 дугаар багийн иргэн Г.Үүрцайх, мөн дэд байранд Д.Сумьяажав

6.    Шилдэг “Оёдол гар урлалын бүтээгдэхүүн”-ээр 3 дугаар багийн иргэн Ц.Ичинхорлоо нар тус тус шалгарсан байна.

“Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл-2017” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон иргэд нийт 2,801,000 мянган төгрөгийн борлуулалтыг хийсэн байна.

11 сарын 05-нд Баярын хурал болон урлагийн тоглолт, хүчит бөхийн барилдааны үйл ажиллагааг зохион байгууллаа. Баярын хурлын үйл ажиллагааны үеэр ХХААХҮ-ийн тэргүүний ажилтан цол тэмдэгтээр Баяндулаан –Уул ХХК-ны механикжуулагч Д.Батбуян, аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр Нарийн шүрэн ХХК-ны захирал Д.Батцогт, тариаланч Х.Болд, аймгийн Засаг даргын Жуух бичгээр Бургастайн хишиг ХХК-ны агрономич С.Мэндсайхан, Нарийн шүрэн ХХК-ны механикжуулагч С.Өлзийхутаг, Баянсэлэнгэ ХХК-ны механикжуулагч Э.Бат-Эрдэнэ, Номунхан ХХК-ны тогооч Г.Энхжаргал, Атартрейд ХХК-ны нягтлан бодогч Ө.Отгонбаяр нар тус тус шагнагдсан байна. Мөн Сумын Засаг даргын жуух бичгээр 11 иргэн, сумын ИТХ, Засаг даргын өргөмжлөлөөр 21 иргэн шагнагдлаа.

2017 онд 5500 тн ургац хураан авсан амжилтыг үнэлж Одгэрэл захиралтай Сэлэнгэ тариа ХХК-ны хамт олон, 4077 тн ургац хураан авсан амжилтаар Ө.Чимэддорж захиралтай Атартрейд ХХК.ны хамт олон, усалгаатай талбайгаас 1 га-аас 35,4 цн ургац хураан авсан амжилтаар Б.Мөрөн захиралтай Баяндулаан-Уул ХХК-ны хамт олонд дурсгалын зүйл гардууллаа.  

Мөн нийт тариаланч хамт олондоо зориулан дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа нарын урлагийн тоглолтыг толилууллаа.

Хүчит бөхийн барилдаанд хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат 5 хан дэвжээний бөх сумын Заан Б.Очирхуяг түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат 5 хан дэвжээний бөх Н.Баярбаатар үзүүрлэлээ.

 

  

Сүүлд нэмэгдсэн мэдээ