Цөөн үгээр

- ЗАЛЛАГА: Срайдорж Номунханы 8-р дүрийн хувилгаан Лувсандамбийжалцан гэгээнтэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нийт сүсэгтэн олонд номын хур буулгана Заллага: 2018 оны 01 сарын 20-ны 12 цагт Сумын Спорт цогцолборт болно. - АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОДГОР ХҮҮ-2018 тэмцээнд амжилттай оролцлоо - ЗАРЛАЛ: Нийгмийн халамжийн сангаас олгогддог “Алдарт эхийн одон”-той эхчүүд болон “Насны хишиг” өмнө авч байсан иргэд 2018 онд дахин материал бүрдүүлж өгөх шаардлагагүй боллоо. Санхүүжилтээр шууд мөнгө нь орно.

2018 оны 01 сарын 13,14 буюу амралтын өдрүүдэд бүртгэл явагдахыг мэдэгдье. ЦЭРГИЙН БҮРТГЭЛД ХАМРАГДААГҮЙ БОЛ 100.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Нийтэлсэн: 1 долоо хоногийн өмнө Үзсэн: 118

Энэ жил Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хууль гэсэн хоёр шинэ хуулийг баталсан. Энэхүү шинэ хуулиар 2017 оны цэргийн бүртгэлийг явуулах юм. Цэргийн бүртгэлийг энэ сарын 2-ноос 15-ны өдрүүдэд зохион байгуулна. 18-50 насны эрэгтэйчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй багт дээрээ очиж цэргийн тоо бүртгэлд хамрагдах ёстой.  Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Цэргийн бүртгэлийг харъяа багийн Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 09:00 цагаас 18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.  

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирнэ.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд мөн бүртгүүлнэ.

Хэрэв заасан хугацаанд бүртгэлээ хийлгэхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгуулна. Иймээс цэргийн насны эрчүүд, цэргийн мэргэжлийн эмэгтэйчүүд дурьдсан хугацаанд бүртгэлдээ хамрагдана уу.

Сүүлд нэмэгдсэн мэдээ