Цөөн үгээр

- ХАШААНААСАА 50 сая төсөл Цагааннуур суманд хэрэгжиж байна. - ТОВХОНХАН УУЛЫН ТАХИЛГА, АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО - ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР, ЭХ ҮРСИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ТАРИАЛАНЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН, "НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ" ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН СУРГАЛТ, УРАЛДААНД СУМ ОРОН НУТГАА ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН НИЙТ ИРГЭДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 159

2019 оны 04 сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн тариаланчид зөвлөлдөж 2019 оны хаврын тариалалтын чиг хандлагаа тодорхойлон ярилцаж, атар газар эзэмшсэний 60 жилийн түүхт ойн нээлтээ хийлээ мөн 2019 оныг "БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ӨРХИЙН АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ" болгон зарлаж, 4 дүгээр сарын 19-ний өдөр "НУТАГТАА САЙХАН АМЬДАРЪЯ" өрхийн үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. 04 сарын 19,20-нд хоол үйлдвэрлэгчидын сургалтыг амжилттай зохион байгуулж сумын хоол үйлдвэрлэгчдийн амталгаат хоолны худалдаанд амжилттай оролцож өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлсэн худалдаа үйлдвэрлэл эрхлэгчиддээ талархал илэрхийлье.

Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ