Цөөн үгээр

- Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна. - Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье - ТЕНДЕРИЙН УРИЛГА

“Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 213

2019 оны 05 саарын 03-нд “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд нийт 748 эцэг эх, асран хамгаалагчид оролцов. Зөвлөгөөний үеэр аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, цахим гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, сумын эрүүл мэндийн төвөөс нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл өглөө. Мөн сумын ЕБСургуульд хэрэгжих эцэг эх олон нийтийн оролцоо дэд төслийг танилцуулж цахим журнал буюу боловсролын салбарын мэдээллийн систем/БСМС/ , ESIS- application, вэб хуудсанд хандан хэрхэн өөрийн хүүхдийн дүн, ирц, чөлөө, гэрийн даалгавар зэргийг хүлээн авч болох талаар мэдээллээ. Уг төсөл нь Сэлэнгэ аймгийн хэмжээний 5 сургуульд хэрэгжиж буйн нэг нь тус сум юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ