Цөөн үгээр

- Хүүхэд хамгааллын явуулын баг ажиллаа. - Цэцэрлэг 2019 оны төсвийн гүйцэтгэлийн мэдээ - Цагааннуур сумын нийт ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе

ТОВХОНХАН УУЛЫН ТАХИЛГА, АТАР ГАЗАР ЭЗЭМШСЭНИЙ ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийтэлсэн: 5 сарын өмнө Үзсэн: 89

Атар газрыг хагалж, газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилготой өргөн олныг хамарсан үйл явц тэртээ 1959 онд эхэлж байсан цаг энүүхэнд дуурсагдана. Цаг хугацааны мөчлөгөөр 60 жилийн үүх түүхээ тэмдэглэх ажлын нээлтийг 2019 оны 06 сарын 04-ны өдөр Товхонхан уулынхаа энгэрт зохион байгуулсан юм.

Нээлтийн үйл ажиллагааны өмнө Атрын 60 жилийн ойн хүндэтгэлийн туг, дэвтэр залах ёслолын ажиллагааг зохион байгуулав. Хүндэтгэлийг тугийг Улсын аварга тариаланч Алтанхуяг, Т.Гантөмөр нар заллаа. Баярын арга хэмжээг сумын Засаг дарга Н.Зоригоо, Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн, Ж.Авирмэд нар нээж үг хэллээ.

Түүхт 60 жилийн хугацаанд сум орон нутгийнхаа нэрийг дуурсгаж Хөдөлмөрийн баатар, гавьяат, аваргууддаа хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн дэвтэрт нэрээ мөнхлөн гарын үсэг зурлаа.

 

Үе залгамжилсан атрын 3 үеийн тариаланч Улсын аварга тариаланч Т.Гантөмөр, “Товхонхан” ХХК-ны захирал Г.Энхболд нар баяр хүргэж үг хэллээ.

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн нээлтэнд зориулсан хүчит бөхийн барилдаанд хүчит 32 бөх барилдсанаас Сэлэнг аймаг Цагааннуур сумын харьяат Таванхан бөхийн дэвжээ “Хос түрүү” ХХК-ны бөх аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат Таванхан дэвжээ, “Шижирт гүн” ХХК-ны бөх аймгийн начин Б.Баатарболд үзүүрлэлээ.

            Хурдан Шүдлэн насны морьдын уралдаанд уралдаанд нийт 9 хүлэг уралдсанаас

1.    Зүүнбүрэн сумын уяач Д.Уламбаярын хүрэн

2.    Цагааннуур сумын уяач Э.Батэрдэний хүрэн

3.    Түшиг сумын уяач Хүрэлбаатарын хээр

4.    Цагааннуур сумын уяач Д.Батбаатарын хүрэн

5.    Цагааннуур сумын уяач Г.Отгончулууны хонгор тус тус хурдалсан байна.

Хурдан Соёолон насны морьдын уралдаанд 13 хүлэг уралдсанаас

1.    Цагааннуур сумын уяач м.Ууганбаатарын хүрэн халзан

2.    Зүүнбүрэн сумын уяач Д.Уламбаярын цавьдар

3.    Цагааннуур сумын уяач Д.Сүрэнхүүгийн халтар

4.    Цагааннуур сумын уяач Б.Хишигбаярын толин хонгор

5.    Сүхбаатар сумын уяач М.Соёл-Эрдэний хүрэн халзан тус тус хурдалсан байна.

Зуны дунд сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Товхохан уулаа тахих ёслолыг Товхохан ХХК зохион байгуулан хамтран ажиллаа. Мөн Нарийн Шүрэн ХХК, Тариан цацал ХХК ивээн тэтгэн хамтран ажилласан аж ахуй нэгжүүддээ талархал илэрхийлье.

            

Сүүлд нэмэгдсэн мэдээ