Цөөн үгээр

- Хүүхэд хамгааллын явуулын баг ажиллаа. - Цэцэрлэг 2019 оны төсвийн гүйцэтгэлийн мэдээ - Цагааннуур сумын нийт ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе

Улсын начин Баярсайханы Орхонбаярын цолны мялаалга наадам боллоо

Нийтэлсэн: 2 сарын өмнө Үзсэн: 66

2019 оны Улсын баяр наадамд 5 даван Улсын начин цол хүртсэн Баярсайханы Орхонбаярын цолны мялаалга наадам 2019 оны 08 сарын 10-11-ны өдрүүдэд Сэлэнгэ аймаг Цагааннуур суманд өргөн дэлгэр тэмдэглэлээ. 
2019 оны 08 сарын 10-нд Сагсан бөмбөг гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд давхардсан тоогоор 190 гаруй залуус оролцсон байна.

Сагсан бөмбөгийн тэмцээнд
Эрэгтэй тэргүүн байрыг Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын U17 баг, дэд байранд Цагааннуур сумын Шонхрууд баг, гутгаар байранд Цагааннуур сумын Хороолол баг эзэлсэн байна. Шилдэг холбогчоор Т.Тэмүүжин, тэгш тоглогчоор А.Ганцог нар шалгарсан байна. 
Эмэгтэй тэргүүн байранд Шонхрууд баг, дэд байранд Дархан уул аймгийн Эможи баг, гутгаар байранд Цагааннуур сумын Эгч дүүс баг шалгарсан байна. Шилдэг холбогчоор Ч.Мягмарсүрэн, Тэгш тоглогчоор Л.Маралмаа шалгарсан байна.

Гар бөмбөгийн тэмцээнд 
Эрэгтэй тэргүүн байранд Сэрүүн баг, дэд байранд Цагааннуур сумын Тйирэг баг, гутгаар байранд Дархан элит баг шалгарсан байна. Шилдэг холбогчоор Г.Өнөболд, Тэгш тоглогчоор Б.Болдбаатар нар шалгарсан байна. 
Эмэгтэй тэргүүн байранд Дархан уул аймгийн Алтан бөмбөг баг, дэд байранд Дархан уул аймгийн Эможи баг, гутгаар байранд Ерөө баг тамирчид орсон байна. Мөн шилдэг холбогчоор Г.Анужин, тэгш тоглогчоор Б.Оюундарь шалгарсан байна. 
Сагсан бөмбмөгийн тэмцээнийг сумын “Эрин тоонот” хоршооны захирал Г.Ганбаатар болон У.н Б.Орхонбаярын найзууд болох Б.Батцогт, Н.Буяннэмэх нартаа талархал илэрхийлье.

Сайхан морьтой хос тэмцээн
Тус тэмцээнд сумын 4 хос оролцон сайхан сорь хос дээлээ наадамчин олны нүдийг баясган амжилттай зохион байгууллаа. 
Тэмцээний тэргүүн байранд М.Эрдэнэмөнхийн гэр бүл, дэд байранд Отгонбаатарын гэр бүл, гутгаар байранд аймгийн алдарт уяач Х.Эрдэнэгэрэлийн гэр бүл тус тус шалгарсан байна. Хос дээл хос морьтой оролцсон бяцхан хүү Одбаярт тусгай байрын шагнал хүртсэн байна. 
Тэмцээнийг ивээн тэтгэн хамтран ажилласан ”Ориг тариа” ХХК-ны захирал МУ-ын гавьяат механикжуулагч Ц.Тогоодой танд болон танай гэр бүлд баярласан талархсанаа илэрхийлье.

Дээлтэй монгол наадам
Улс орныхоо өв соёл үндэс угсаагаараа тодрон ялгарах үндэстэн ястаны дээл хувцасаараа уралдсан тэмцээнд хотон үндэстэний дээлээр Ч.Шинэбилэгийн гэр бүл тэргүүн байр, өндөр настан Галбадрахын гэр бүл дэд байр, өндөр настан Гэндэнсүрэнгийн гэр бүл гутгаар байранд шалгарсан байна. Мөн Шилдэг эмэгтэй дээлээр өндөр настан Дунгарамаа, шилдэг эрэгтэйгээр Цэдэнпүрэв нар шалгарлаа. Бяцхан оролцогчдоос маань А.Нандинэрдэнэ шилдэг эмэгтэй хүүхдээр шалгаран шагналаа гардан авлаа. 
Дээлтэй монгол наадмыг ивээн тэтгэн хамтран ажилласан “Уран цацал” ХХК-ны захирал Х.Эрдэнэбилэг танд болон танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. 
Хурдан морьдын уралдаан

Соёолон насын морьдын уралдаанд нийт 37 хүлэг уралдсанаас 
1. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын харьяат Г.Бямбаагийн сартай хүрэн 
2. Сэлэнгэ аймаг Цагаануур сумын харьяат С.Төгөлдөрийн хар
3. Сэлэнгэ аймаг Цагаануур сумын харьяат Ч.Сандагочирын хүрэн халзан
4. Сэлэнгэ аймаг Цагаануур сумын харьяат Н.Цагаанхүүгийн сартай хүрэн
5. Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат М.Отгонпүрэвийн хээр тус тус хурдалсан байна. 
Соёолон насны морьдын уралдааныг ивээн тэтгэн хамтран ажилласан “Бүтээлийн нуур” ХХК-ны хамт олон захирал Х.Төмөрочир танд талархал илэрхийлье.

Дааганы уралдаанд 49 даага уралдсанаас 
1. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын харьяат Г.Бямбаагийн хүрэн халзан
2. Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат М.Отгонпүрэвийн хээр 
3. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Д.Жагарын хээр халзан 
4. Төв аймгийн Цээл сумын харьяат уяач Э.Цогтгэрэлийн сартай хул
5. Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын харьяат уяач Г.Хишигбаярын хээр халзан

Дааганы уралдааныг ивээн тэгэн хамтран ажилласан “Нарийн шүрэн” ХХК-ны захирал Д.Батцогт танд болон танай гэр бүлд баярласан талархсанаа илэрхийлье.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ