Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

АМТАЛГААТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1165

Хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах, шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэхээр“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлсэн . Ингэснээр 2020 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчид үдийн хоолны үйлчилгээнд хамрагдахаар болсон билээ.

Уг ажлын хүрээнд Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн амталгаат өдөрлөгийг 2020 оны 1 сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Амталгаат өдөрлөгт 6 төрлийн шүүс, ундаа, 7 төрлийн боов, жигнэмэг, 15 нэр төрлийн I болон II хоол, зууш, салат зэргийг бэлтгэсэн. Энэ арга хэмжээнд сумын удирдлага болон төр төсвийн байгууллага, иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ