Цөөн үгээр

- СУЛ ОРОН ТООН ЗАХИАЛГА - 2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ - МЭДЭГДЭЛ

2019 ОНД УЛС, АЙМГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, СУМЫН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН 09 сарын байдлаар

Нийтэлсэн: 1 долоо хоногийн өмнө Үзсэн: 181

Ахмадын байрны дээврийн засвар :Сумын орон нутгийн хөгжлийн сангийн 5.000.000 төгрөгийн өртөг бүхий Цагааннуур сумын ахмадын байрны засварын /СЭАЦНСЗДТГ/201901004/ ажлыг   шууд худалдан авалтаар И ЭС БИ АЙ  ХХК-тай гэрээ байгуулан ажиллаа. 

 Ахмадын байранд халаалт, цэвэр усны шугам тавих - Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 15.000.000 төгрөгийн өртөг бүхий Ахмадын байранд халаалт, цэвэр усны шугам тавих тендерт Сэлэнгэ Ундрам ХХК шалгаран ажлаа гүйцэтгэж эхлээд байна.

 

Соёлын төвийн 00, бохир шугам сүлжээ барих /СЭАЦНСЗДТГ/201901007/ шууд худалдан авалтаар И ЭС БИ АЙ  ХХК гэрээ байгуулан ажиллаа. Уг ажил нь 10,000,000 төгрөгийн өртөг бүхий төсөвтэй сумын орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн байна.

Сургуулийн Б байрны засвар – Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 107,000,00 төгрөгийн өртөг бүхий тендерийг SDMM ХХК шалгаран гүйцэтгэж байна. 

Цэцэрлэгийн гадна фасад засвар

Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 47.000.000 төгрөгийн өртөг бүхий Цагааннуур сумын цэцэрлэгийн гадна фасад засвар /СЭАОНӨГ/201912041/ ажил сонгон шалгаруулах тендерт Талхун арал ХХК шалгарч ажлын явц 100% улсын комисс хүлээн авсан.

Спорт цогцолборын шалны засварын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 42,500,000 төгрөгийн өртөг бүхий тендерт  Хялганатын нуга ХХК шалгаран гэрээ байгуулан ажиллаа

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих ажил үргэлжилсээр байна. Барилга 2019 оны 10 сарын 01-нд ашиглалтад өгхөөр товлоод байна. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ