Цөөн үгээр

- СУЛ ОРОН ТООН ЗАХИАЛГА - 2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ - МЭДЭГДЭЛ

ХАВРЫН ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН

Нийтэлсэн: 2019 жилийн өмнө Үзсэн: 221

Сумын тариаланчдын зөвлөгөөн 2017 оны 04 сарын 30-нд амжилттай болж өндрөллөө. Зөвлөгөөнд сумын Засаг дарга Б.Баярхүү,Газрын даамал Д.Амарсанаа, ХААТ-ын мэргэжилтэн М.Эрдэнэтогтох, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэн PH.D Дэд профессор Б.Баатарцол, докторант Д.Зандраагомбо, Шим ХХК-ний менежер Б.Алтанцэцэг, Сэлэнгэ аймаг Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн, Товхонхан ХХК-ны агрономич М.Тэрбиш,Үйлдвэрчний эвлэл Э.Саранчимэг, Капитрон банк, Агромаштек ХХК-ны мэргэжилтэнүүд тус тус оролцлоо.

Зөвлөгөөнөөр ТЭДС-ийн хувиарлалт, бүрдүүлэх материал, тариалангийн технологид анхаарах асуудал, бордоог үр ашигтай хэрэглэх, дулааны улирлын цаг уурын төлөв, хаврын тариалалтын агро технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал, ургамал хамгааллын бодис түүний аюулгүй байдал гэх мэт газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд нэн тэргүүнд шаардлагатай мэдээ мэдээллүүд нийтлэгдлээ.Монгол улсын газрын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль,Тариалангийн тухай хууль,Байгаль орчны тухай хууль, Компаний тухай хуулийг хэрэгжүүлэх болон орон нутгийн төр захиргааны байгууллагатай тариалан эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж хамтран ажиллах гэрээг байгууллаа. Гэрээний гол үндсэн хэсэг нь газар эзэмшигч болон эзэмшүүлэгчидийн хүлээх үүрэг, хариуцлага юм. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд маань нийгмийн хариуцлагаа ухамсарлан сум орон нутгийн хөгжил цэцэглэлтэнд бодиттой дэмжлэг туслалцаа үзүүлхээр гэрээгээ байгууллаа.

 

 
   

 

 

 

 

 

ТА БҮХНИЙ УРГАЦ АРВИН БАЙХ БОЛТУГАЙ

Сүүлд нэмэгдсэн мэдээ