Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

1-р цэцэрлэгийн танилцуулга

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 603

Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1-р цэцэрлэг

 

       Манай цэцэрлэг нь 1976  оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум Найрамдал САА-г түшиглэн 25 хүүхэд, 4 ажилчинтайгаар байгуулагдан анхны галаа монгол гэрт асааж үйл ажиллагаагаа эхэлсэн.

  • Анхны эрхлэгч- Д.Дашзэвэг
  • Ажилчин- С.Цэцэгмаа
  • Тогооч- Ш.Доржханд
  • Нярав- Б.Амаржаргал нар ажиллаж байлаа.
  • Эрхлэгч- З.Сэлэнгэ  /2008-2020 он/

       Улмаар 1989 онд 140 хүүхдийн хүчин чадалтай 2 давхар шинэ цэцэрлэг ашиглалтанд орж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөгийн байдлаар 31 ажилчидтай бөгөөд өдрийн 6 бүлэг, 24 цагийн 1 бүлэг нийт 7 бүлэгт 158 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэгт Боловсролын тэргүүний ажилтан 3, тэргүүлэх зэрэгтэй багш-3, заах аргач зэрэгтэй багш-2 тус тус ажиллаж байна. Үүнд:

  • Эрхлэгч: - 1
  • Арга зүйч: - 1
  • Багш: - 9
  • Ажилчид: - 19

Хамран сургах тойргийн 170 хүүхдээс манай цэцэрлэгт 158 хүүхэд хамрагдаж  Сөб-ын хамрагдалт 93%-тай байна. Үүнд:Нэг багшид ноогдох хүүхдийн тоо: - 23.

 2017 онд манай цэцэрлэг нь Улсын тэргүүний цэцэрлэгийн болзол шалгуурыг хангаж Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/202 тоот тушаалаар Улсын тэргүүний цэцэрлэг болсон.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ