Цөөн үгээр

- ИРГЭДИЙН АНХААРАЛД Золбин нохой ихэссэнтэй холбогдуулан нохой устгалын ажил явагдах гэж байгаа тул иргэд та бүхэн гэрийн тэжээвэр нохойгоо уяна уу? Хүзүүвчгүй туулгалтанд хамрагдаагүй нохойг устгахыг анхааруулж байна. Жич: Дэвжих дөл ХХК нь нохойны туул - ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО - ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 285
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ТАНИЛЦУУЛАГА
Байршил хэмжээ
Сэлэнгэ аймгийн баруун хойт хэсэгт Цагааннуур сум нь хойд талаараа Түшиг, зүүн талаараа Сүхбаатар сум, зүүн урд талаараа Зүүнбүрэн сум, урд талаараа Хушаат сум, баруун талаараа Булган аймгийн Сэлэнгэ сумтай хиллэн оршино.
Аймгийн нутаг дэвсгэрийн 11.3 хувийг буюу 386.7 кв/км нутагтай нутгийн хойт цэг Ухмал уул, зүүн цэг Ногоон суварга, Хужир нуга, урд цэг Баянхангай, Тамгын хоолой, Сэлэнгэ мөрөн,  баруун цэг нь Дэлгэр, Шар Манхтай уулс, мөрөнөөр хүрээлүүлэн Тийрэгийн хөндий, Сайхан толгой, Далан давхар, Талын толгой, Оргих, Согоочийн хөндийд газар тариалан,  мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэн ажиллаж байна.
Сумын төв Хуурч нь аймгийн төвөөс 94 км, Улаанбаатар хотоос 400 км, төмөр замын зангилаанаас76 км зайтай байршдаг.
Газар зүй, байгалийн байдал
Газрын гадарга нь ерөнхийдөө далайн төвшингөөс 500 м ээс дээш өргөгдсөн, геологийн тогтоцын байдлаар кайнозойн буюу шинэ төрмөлийн эриний дөрөвдөгч галавын элс, хайрга, шавар, наанги шавар, юрийн галавын элсэнцэр болон хөрзөн чулуу, вендд-кембрийн галавын хувирмал, бялхмал чулуу, занар, элсэн чулуу болон протерзойн буюу анхны төрмөлийн эриний хагас болронцор, хувирмал элсэн чулууны үелэлүүдэд хамаарах нутаг хэмээн геологичдын тодорхойлсон газар зураглалтай юм.
Уур амьсгалын байдлаараа чийглэгдээ сэрүүвтэр зунтай, өвөлтөй мужлалд багтдаг ч орон нутгийн бичил цаг уурын таатай нөхцөлтэй, газрын хөрс нь нутгийн хойд хэсгээр багахан балбайг эзлэн уулын цэвдэг ба ширэгт тайгын хөрс, нутгийн ихэнх талбайг эзлэн ухаа толгод, тал хөндий, нугад хар хүрэн хөрстэй.
Ургамалжилтаар нэн баялаг нутгийн нэгэнд багтдаг, уул тайгын ой, тайгархаг сахлаг  өвст ой, уулын хээрийн зохилдолгоот ургамалууд зохилсон нутгийн хойд хэсгээр шинэс, нарс, хус, улиангар голлон ургаж уулын өндөр тайгын хэсэгт хуш, жодоо бага талбайд ургасан гол мөрний сав хөндийд улиангар, хайлаас, бургас болон бутлаг ургамал төгөлүүд элбэгтэй.
Ойт хээрийн бүсэд байх бэлчээр хадлангийн зориулалтай ашиглагддаг олон төрлийн өвс ургамалтай гадна жимс жимсгэний төрөл үхрийн нүд, гүзээлзгэнэ, улаалзгана, мойл, нэрс, үрэл, аньс, нохойн хошуу чацаргана болон самар, халиар, мөөг зэрэг олон төрөл бага багахан талбайг хамран тархан элбэгдүү ургасан. Мөн бор гөрөөс, буга, чоно, зэрлэг гахай, үнэг, хярс, дорго, хүдэр болон ангир, галуу, тоодог, тогоруу, нугас, ятуу, хөтүү, хур сойр, хун зэрэг олон төрлийн шувууд  ан амьтантай.
Гадаргын усаар төдийлөн элбэг биш ч нутгийн өмнөт хэсгээр Сэлэнгэ мөрөн 128 км газраар үргэлжилэн тахирлан урсана. Бүтээлийн нуруунаас эх авсан Ар, Өврийн Шүрэнгийн гол 375 кв/км ай саваас ус цуглуулан 40 км орчим урсан Сэлэнгэ мөрөнд цутгана, Баруун зүүн Оргихын гол Оргихын хөндийн усан хангамжийг тэтгэн урсдаг.
Байгалийн үзэсгэлэнт аймгийн тусгай хамгаалалттай газар Цагааннуур 2.7 км2 бүхий усан сантай, Товхон хан/д/т-1604м/ 3100 га бүхий талбайтай.
Түүх, дурсгалт газар, засаг захиргаа
Нинжидолби Номунханы хийд
Цагааннуур сумын 1-р багийн нутагт туурь нь орших Нинжидолби Номунханы  хийдийг Өндөр гэгээн Занабазарын хөвгүүн Ноён Номунхан Сарайдоржийн 4-р хувилгаан Рэнцэндорж Номунхан 37 сүүдэр зооглосон жил босгожээ. Хийдийн анхны хувилгаан лам Номунхан Гэнцэндорж Энэтхэг, Түвд орон ном үзсэн боловсрол мэдлэгтэй хүн байжээ. Тус хийд Цанид, Жүд, Дуйнхор чойрын 3 дацан, Сампилин, Сагай, Гачлан, Намсрай шүтээний Жамцлан, Дэжидлэн, Жас зэрэг 8 аймагтай Цогчин дугана, Богдын лаврин, үе залгамжилсан 4 хувилгааны занданшуулсан шарилд зориулж барьсан 4 сувраган дугана, хийдийн гол сахиус Дамдин Чойжин Найчин, Хангай, Лойлон, Таван давхар зуугийн дуганууд, Номунхан ламтны номын өргөө зэрэг 20 гаруй дуган сүмтэй байсан байна. Ардын хувьсгал ялж байсан 1921 онд 700 гаруй ламтай байжээ. Тус хийдэд хадгалагдаж байсан нэн ховор ном, судар, зураг, хөрөг, зурхайн сургаал, гүн, ухааны бүтээлийг Судар бичгийн хүрээлэн, Улсын төв номын санд 1926 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга эрдэмтэн Жамьян гүн Цэвээнжамсранжав нарын хүмүүс ирж авахад хамт явж байсан тухайгаа партизан зохиолч Ж.Дамдин бичиж үлдээжээ.
Жил бүр зуны сүүл сарын шинийн 4-ний өдөр тогтмол болдог их бурхан залах мөргөл ёслолд хортой торго, магнагаар уран хатгамал,монгол наамал гар урлалын аргаар бүтээсэн дэлгэмэл дөрвөн бурханыг залдаг байжээ. Энэ бурхан нт өндрөөрөө 25м, өргөнөөрөө 12м байжээ. Ийм том дэлгэмэл том бурхан Монголын ямарч хүрээ, хийдэд байгаагүй гэдэг. Нинж Долби номунханы хийдийн сүүлчинй Номунхан Ванчигдорж \Ванчиндорж\ эдүгээгийн Булган аймгийн Тэшиг суманд 1921 онд төржээ. Тэрээр 1924 онд Нийнж Долби Номунханы хийдэд залран ирж үе залгамжилсан дүрд залагдаж байжээ. Тэрээр 1969 он хүртэл амьдарчээ.
 
Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Хүннү, Буганчулууний хөшөө, хэрэгсүүрүүд Шүрэнгийн гол, Хөшөөт, Ихэр толгой, Баруун болон Зүүн харгистай, Ноён уул, Үнэгт зэрэг  газруудад элбэг байдаг.
Шүрэнгийн голын Гудсан, Үүцэгийн амны эхэнд буй сүг зураг,хадны тосон бичээс, Сангалтай аман дахь Соёмботой хэрэгсүүр.
Товхон хан уулын өвөр Цацангийн рашаан, Мянгайн эх мөнхийн урсгалт, өвлийн идэр есын хүйтэнд цэцэглэдэг дотрын рашаан, Хөндлөн булгийн хүхэртэй рашаанууд байдаг.
Цагааннуур сумын нутаг дэвсгэрийг Халх журам хэмээх хуулинд Хүрээ зассан газраас хойд бие нь Сэлэнгээс уламжилан Тойлбо, Нам даваа, Нарийн, Орхон, Чандагтайн хяр, Шувуутай хяр, Сангийн даваа, Цолгор эднээс наашхи газрын амьтныг алах үгүй, хэрэв алваас хуучин цаазын ёсоор болох буй.Нойтон модыг хүрээний захаас хоёр хар цагааны газраас янагш модыг огтлох үгүй огтолвоос тоногийг нь авах./1709 онд Одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөр Ивэн голын тус газар Халхын Түшээт хан Дорж-Эрдэнэ, түүний ойр төрлийн ван Дондовдорж,Дэнзэндорж нарын гурван хошууны ноёд, тайж, түшмэд,Богдын шавийн зарим том лам нарын зэрэг 31 язгууртанны тогтоосон “Халх журам” хэмээх хуулиас/ Эдгээр зарим газар нутаг нь Цагааннуур сумын нутаг хамаарч байсан байна.
Богд хааны 1911 онд Уул усанд тайлга хийх зарлигаар Түшээт хан аймгийн 11 хайрханд аравнай өгөхөд манай сумын нутагт орших Ноён уул хайрхан, Баянхангай хайрхан, Гангат хайрхан, Авгалдай хайрханд арванай өгсөн гэж үздэг/Академич Ө.Бавуугийн тайлбар/ 
Нүхтийн ам агуй болон Хөх толгой нөмөрт Их эзэн Чингис хааны гэрийн буурь, нохойн уяаны цагаан чулуу., Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Тамгын газрын туурь, Түшээт хан аймгийн хошуу ноён Эрдэнэ дайчин ван Намсрайн хошууны  Нинждолби номун хааны хийд 1800-аад оны үед Түшээт хан аймгийн хан Гомбодоржийн хүү Халхын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарт зориулан Сарайдорн номун ханы хийд нэртэйгээр анх байгуулжээ.Энэ хийд нь 
Товхон хан уулын өвөр Сэлэнгэ мөрний хойд хөвөөнд тоосго чулуун ханатай, монгол гэр, түвд хийцийн нанхиад маягийн оройгүй дөрвөлжин хэвтэй сүм дуганаас бүрдсэн байж.1937 он хүртэл уншлага ном нь хэвийн явагдаж байгаад тухайн үеийн шашинтай хийсэн тэмцэл тулааны хар шуурганд өрнөн эзэнгүйрч, улмаар сүм дуганууд нь нуран эвдэрч одоо зөвхөн туурь л үлдсэн.
Эрдэнэ вангийн хошууны засаг ноёд, тэдгээрийн засаг барьсан он цагууд
1.Дашийн Цэрэнжав тайж             /1684-1718/
2.Цэрэнжавын Цэвэгжав гүн           /1718-1762/
3.Цэвэгжавын Рэнцэндорж тайж   /1762-1793/
4.Рэнцэндоржийн Цэвээндорж тайж   /1793-1815/
5.Цэвээндоржийн Намжилдорж тайж   /1815-1838/
6.Намжилдоржийн Цэрэндондов тайж   /1841-1869/
7.Цэрэндондовын Мижиддорж тайж       /1869-1888/
8.Эрдэнэ дайчин ван Мижиддоржийн Намсрай /1892-1924/
ХҮП-ХХ-дугаар зуунд Цагааннуур сумын харъяалагдаж байсан засаг захиргааны нэгжүүд тухайн үеийн нэр
1.Халхын зүүн гарын адгийн хошуу /1680-1684/
-Хойд харуулын сум
2.Цэрэнжавын хошуу /1684-1800-оод он/
-Хойд харуулын сум
-Цагааннуур сум
3.Эрдэнэ гүний хошуу /1800-1911/
-Цагааннуур сум
-Түшиг Цагааннуур сум
4.Эрдэнэ вангийн хошуу /1911-1913/
-Түшиг Цагааннуур сум
5.Эрдэнэ дайчин вангийн хошуу /1913-1924/
-Цагааннуур сум
1924 оноос 1976 он хүртэлх Цагааннуур сумын засаг захиргааны харьяалал, засаг дарга нар
Ардын Хувьсгалын дараа шинэ засгийн газраас 1924 онд засаг захиргааны нэгжүүдээ шинэчлэн зохион байгуулахдаа аймаг хошуудыг газар, уул усны нэрээр нэрлэн хил заагийг хэвээр хадгалан үлдээсэн байна.
Одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт Эрдэнэ дайчин чин вангийн хошуу, Сумъяа бэйсийн хошуу, Баатар вангийн хошуу, Ахай гүний хошууны нутаг багтаж байжээ. Богд хан уулын хошууны тамгын газрын шиидвэрээр Эрдэнэ чин вангийн хошууг  Зүүн бүрэн хан уулын хошуу хэмээн нэрлэн хошууны анхны засаг даргаар Эрдэнэ вангийн хошууны залаг Бат-Очирыг сонгон , хошууны шинээр байгуулагдсан сумын нэрийг тогтжээ.
Зүүнбүрэн хан уулын хошууны засаг захиргааны нэгжүүд
1.Түшиг сум
2.Товхонхан сум
3.Цагааннуур сум
4.Эрхжаргалан сум/хуучин эрх сум/
5.Баян эрхт сум/хуучин Илдэн сум/
6.Шаамар сум/Хяраан/
7.Хутаг-Өндөр сум/Чагтай/
8.Ерөө сум/Мооль,Дархан, Хүйтэн, Зуллага,Өрмөгтэй, Буурт,Шарын голын нутаг/
9.Дэлгэрбуурал сум/хуучин Зүүн сумын хорин, гучин, тавин, далан багууд/
10.Орхон хутаг сум/Шарын голын адаг/
11.Ноёнхонгор сум/одоогийн Дархан-Уул аймаг/
12.Хушаат
БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор зарим хошуудыг татан буулгахад Зүүнбүрэнхан уулын хошуу нэгэн адил татан буугдаад түүний нутаг дэвсгэр дээр Газар тариалангийн аймгийг 7 сумтай байгуулсаны нэг нь Цагааннуур сум юм.
1936 онд Газар тариалангийн аймгийг татан буулгаж Сэлэнгэ аймаг байгуулагджээ.
1.Зүүнбүрэн хан уулын хошуу  Цагааннуур сум                            /1924-1931/
2.Газар тариалангийн аймаг    Цагааннуур сум /1931-1936/
3.Сэлэнгэ аймаг                         Цагааннуур сум /1936-1942/
4.Сэлэнгэ аймаг      Цагааннуур сум /1942-1956/
5. “Гэрэлт зам” нэгдэл байгуулагджээ
6.Булган аймаг     Түшигцагааннуур сум /1956-1960/
7.Сэлэнгэ аймаг     Цаганнуур сум /1960-1969/
8.Сэлэнгэ аймаг     Цагааннуур/Сүхбаатар хотын Зэлтэр САА-н Цагааннуурын тасаг /1969-1976
Цагааннуур сумын засаг дарга нар
1.Д.Данзан/Боохой хэмээх-Монгол улсын арслан/ 
2.н.Жамъянхорол
3.Бөгтөр хэмээх Цэдэв
4.Баруун хамжааны Равсалын Жанчив
5.Дагдангийн Жадамба
6.Ганжуур залангийн Дамба
7.Тайж Дэндэьийн Дамдин
8.Булган аймгийн Гомбын Очирбат
 
Цагааннуур сумын нутагт болсон наадам  
Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны нутаг Нийнждолби хийдийн ноён Номун ханы мэндэлсэний 37 насны ойд зориулсан наадам олноо өргөгдсөн 10 дугаар оны  буюу 1920 оны зун болсон. 
1924 оны зун Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг Товхон хан уулын өвөр бэлд Нинждолбо хийдийн ноён Номун хан ламтны наймдугаар дүргийг тодруулах нааадамд долон хошуу даншиг, арван засаг, улс, аймаг орны 512 бөх зодоглон барилдаж боохой Д.Данзан түрүүлж, Ноён Номун ханы шавь отгийн унаган албат Т.Дэмбэрэл үзүүрэлсэн түүхтэй.
Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн ажиллагсадийн нэрэмжит “Хаврын баяр” урлаг спортын 2-р наадмыг 1989 оны 06 –р сарын 27-29 өдрүүдэд зохион явуулсан.
Цагааннуурын сумын алдарт бөхчүүд, харваач.
1.Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу одоогийн Цагааннур сумын нутаг Хуурчийн голд алдарт бөх Сэлэнгийн боохой хэмээх арслан Дамдинсүрэнгийн Данзан 1895 онд төрсөн. Д.Данзан нь Монгол ардын хувьсгал ялж шинэ Монгол сэргэн мандсан эхний арван жил ардын хувьсгалын өлгий Сэлнэгэ нутгийн хүү ардын төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоо дэвжээнд бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдаж наадамчин түмнээ баясан цэнгүүлж,Монгол үндэсний бөхийн эрхэм сайхан цол гуншиг ээлж дараалан хүртэж алдраа дуурсгаж, ард олон бөхчүүдээ “Сэлэнгийн боохой” хэмээн хайрлагдан дуусагдсаар яваа билээ.
Д.Данзан нь арван есэн настайдаа “Арван засаг”-ийн  уул тайх наадмын дэвжээнд анх зодогсоноор бөхийн гараагаа эхлэж ардын хувьсгалын анхны жил 1922 оны наадамд зодоглон “Монгол улсын начин” цол хүртэн 1923 онд ”Арван засаг”-ийн уул тайх наадамд тав давж начин цолоо батлаж
 Ардын хувьсгалын 3-н жил 1924 ойгоор “Монгол улсын заан” цол хүртэв.
1925 оны АХ-ын баяр наадмаар 5 давсан,
1929 оны АХ-ын баяр наадмаар 6 давж дунд шөвөгт шалгарсан
1930 оны АХ-ын баяр наадмаар 7 давж их шөвөгт шалгарсан
1931 оны АХ-ын баяр наадмаар 5 давсан
1932 оны АХ-ын баяр наадмаар 5 давсан
1933 оны АХ-ын баяр наадмаар 9 давж үзүүрлэн “Монгол улсын арслан” цол хүртсэн.
1934 оны АХ-ын баяр наадмаар 6 давж дунд шөвөгт шалгарсан
1935 оны АХ-ын баяр наадмаар 5 давсан
1936 оны АХ-ын баяр наадмаар 4 давсан
1937 оны АХ-ын баяр наадмаар 6 давж дунд шөвөгт шалгарсан
1938 оны АХ-ын баяр наадмаар 5 давсан
1939 оны АХ-ын 6 давж дунд шөвөгт шалгарсан
1941 оны АХ-ын 6 давж дунд шөвөгт шалгарсан
1945 оны АХ-ын баяр наадмаар 2 давсан
1946 оны АХ-ын баяр наадмаар 5 давж бага шөвөгт шалгарч”харилтгүй зоригоор хамаг олны сэтгэлийг татагч” шинэ чимэг нэмж хүртсэн.
1948 оны АХ-ын баяр наадмаар 4 давсан
1949 оны АХ-ын баяр наадмаар 3 давсан
1951 оны АХ-ын баяр наадмаар 2 давсан
1952 оны АХ-ын баяр наадмаар 5 давж бага шөвөгт шалгарч”харилтгүй бат хүчит” шинэ чимэг нэмж хүртсэн. 
1954 оны АХ-ын баяр наадмаар 3 давсан
1956 оны АХ-ын баяр наадмаар 2 давсан амжилтуудыг үзүүлсэн байна.
2.Мэндийн Гочоо заан /Монголын автономит төрийн хоёр гуравдугаар онд/1912.1913/ Түшээт хан аймгийн Тамгын газах, Их шавийн нийлж хийсэн Дайчин вангийн “бүрхэг” Дэндэв зааныг давж, Наймхай аваргыг өвдөг шороодуулсан “би-булагийн” Цогбадрах арсланг давж түрүүлсэн тухай бөхийн данс хараанд бичиж үлдээжээ/.
3.”Хөтөлгөө” хэмээх Ерөөлтийн Зундуй заан /1923 оны Бүх цэргийн наадамд 704 бөх барилдсанаас 7 давж Монгол улсын заан цол хүртсэн/.
4. Нямын Манхаан арслан /1906 оны даншигт 5 давж начин, 1915 оны Арван засгийн наадамд 5 давсан, Ламын гэгээний наадамд 7 давж заан, Зая гэгээний наадамд үзүүрлэн Арслан цол хүртсэн/.
5. Жамцын Пунцаг заан / 1909 оны Арван засгийн наадамад 5 давж начин, амын гэгээний наадамд 7 давж заан цол хүртжээ/.
6.Төмөрийн Батаа Даншигийн заан /1924 оны ардын засгийн наадамд 5 давсан/
7. “Улаан” хэмээх  Г.Намжил улсын начин/Ардын хувьсгалын 3 жилийн баяр наадмаар 5 давж/
8.Цагаанбанди арслан/1896 онд Долоон хошуу Даншигт зодоглон 8-ын даваанд Дугар аваргыг өвдөг шороодуулан, арслан цол хүртээд 10-ын даваанд Намхай аваргад өвдөг шорооджээ/
9.Доржхүүгийн Чойжав начин /Түшээт хан аймгийн даншгийн начин 1921 оны сүүлчээр Алтанбулагаас Нийслэл хүрээ рүү Ардын засгийн анхны телефон утас тавилцсан 45 хүний нэг.Монгол улсын онц холбоочин, наадмын өдөр зодог шуудагтайгаа өнждэг байсан тул шалдан хэмээн нэрийджээ/
10.Илгэн хэмээх Дэндэв /Даншигийн заан илгэн зодогтой байсан тул илгэн хэмээн нэрийджээ/
11.Гэрэлийн Бат очир /1921 оны 06-р сарын 29-30-нд Алтанбулагт хийсэн Ардын засгийн анхны наадамд 6 давж үзүүрлэжээ/
12.Пунцагийн Зундуй /Аймгийн арслан, тэрээр Д.Данзан арслантай Түшээт хан аймгийн даншиг, эрдэнэ вангийн хошууны наадмуудад барилдаж явжээ/
13.Бадрахын Самбуу /Түшээт хан аймгийн наадам, арван засгийн наадамд олон жил сайн барилдсан, заан цол хүртсэн, 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд амь үрэгдсэн/
14.Далантай начин /Овог тодорхойгүй Сумъяа байж болох, 1896 оны даншигт 5 давж начин болсон/
15.Олон улсын хэмжээний мастер Хишигдоржийн Сүнжидмаа нь Цагааннуур суманд 1979 оны 10-р сарын 09 төрсөн 1986-1996 онд сумын 10 жилийн сургууль, 1996-2000 онд ХААИС-ийн инженжрийн анги дүүргээд 2000 оноос эхлэн “Монгол охид”  бөхийн клубд бөхийн спортоор хичээлэн дараах амжилтуудыг үзүүлээд байна.2001, 2003 2004 онд УАШалгаруулах сабо бөхийн тэмцээнээс мөнгөн медиаль, Сумо бөхийн УАШТ-ний 2002, 2003 оны аварга,2002 онд Спортын мастер цол, 2004,2005 оны Дүүгүүрийн УАШТ хүрэл, мөнгөн медиаль, 2004 оны мөнгөн медиаль,2003 оны Кураш бөхийн УАШТ-ний мөнгөн медиаль,  Сумо бөхийн Азийн 2002 оны аваргаас мөнгө, багийн тэмцээнээс хүрэл медиаль, 2002 оны Дэлхийн аваргаас мөнгө, багийн тэмцээнээс хүрэл, 2005, 2010 оны Дэлхийн аваргаас хүрэл, багийн тэмцээнээс мөнгөн медиаль, Олон улсын хэмжээний мастер цолийг  тус тус хүртсэн.
16.Цагааннуур сумын иргэн Дархан мэргэн Д.Цогтбаатар нь Сэлэнгэ аймгийн н.Цэвээн-Очир ахлагчтай шагай харваагаар 1992 онд улсын аваргаас хүрэл, 1993,1994,1995 онуудад улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн Улсын Дархан Мэргэн цол хүртсэн.
 
 
Цагааннуур сумын алдарт уяачид, хурдан хүлгүүд
1.Эрдэнэван Намсрай нь өөрийн хошуунд бөхийн сорилготой байснаас гадна өөрийн хошууны адууны угшил гарвалыг сайжруулахад тэр үеийн хошуу ноёдын нэгэн адил санаа тавьж бусад хошуу нутаг, хөрш зэргэлдээ буриадаас хурдан удмын үрээ, байдас өөрийн хошууны нэрт уяачдаар шинжүүлэн авчирч байсан тухай тэмдэглэн үлдээжээ.
Тэдгээрийн дотроос ихэд алдаршсан нь алдарт “Буган халиун” билээ.
Энэ хурдан хүлэг бол Номунханы отгийн “баян” Гончиг гэдэг даамлын хүү Буян зааны унаган хүлэг бөлгөө.”Булган халиуныг дааган наснаас нь эхлэн уяж сойн уралдуулж байсан бөгөөд хязаалан насандаа Богд Жавзандамба хутагтад өргөгдсөний учир Богд эзэн хааны нэр дээр олон жил уралджээ.
Энэ хурдан хүлэг зөвхөн Даншиг наадамд л гэхэд арав гаруй түрүүлсэн эгнэшгүй хурдан хүлэн байсан бөгөөд зүгээр нэг түрүүлэх ч биш гараанаасаа хол тасархай гардаг, түрүүлээд ирэхдээ сайн саахалтын хиртэй тасархай ирдэг байсан гэдэг.
“Буган халиун” насан өвгөрөхийн цагт өссөн төрсөн нутаг усаа үгүйлэн, нэгэн хавар төрсөн нутаг усандаа зориглон гүйжээ.Гэвч нэгэнт нас өвгөрсөн, бас дээр нь хаврын хахир хатуу цаг, тарга тэвээрэг муутай “Буган халиун” Товхонхан ууландаа хүрч чадалгүй, Төв аймгийн баян Гомбожав гэдэг айлын гадаа хаврын нэгэн шөнө босоогоороо нас эцэслэсэн байжээ.
Түүний толгойг нутгийнхан нь ихэд дээдлэн Эрдэнэ вангийн алдарт уяач Дэмбэрэл тэргүүтэй хэсэг уяач Товхонхан ууланд нь авчирч залсан гэдэг.Үүний учир Эрдэнэ вангийн хошуунаас алдартай сайн хүлэг морьд олноор төрөн гарсан гэдэг.Сүүлд 1956-1963 онд Сэлэнгэ аймгийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дагвадоржийн хээртэй адилхан хөлөө чирж явдаг байсан.Учир нь ягаан бор морины хойт хоёр туурай цоорхой байсан юм билээ” гэж ахмад уяач Д.Шагдар гуай хуучилсаныг тэмдэглэн үлдээжээ.
2.Монгол Ардын намын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатарын унаж явсан ухаа хонгор морь нь манай Эрдэнэвангийн хошууны туслах Бадамсэд гэдэг хүний адуун сүргээс төрсөн унага тэднийх голдуу хонгор зүсмийн тав, зургаан азарга адуутай их баян айл байж. Азарга нь хонгор болохоор ганц гүүнээс нэгэн хонгор зүсмийн унага гарсанг адуучин Умдаалай, Юуваа нар хийц сайтай, сайхан морь болох шинжтэй болохоор нь “Яаж мэдэх вэ, уяад үзье” гээд хязаалан насанд нь уясан чинь түрүүлээд иржээ.
Ингэж хурдан шинж нь тодорч аймаг, хошууны наадамд олон жил түрүүлж,айрагдсан сайханч морь болж тэр үед ардын цэрэгт цэрэг элсүүлж, агт морь татаж байсан цаг, ардын хувьсгалын партизан болсон Лувсан, Чоймбол, Нанзад нар Бадамсэд туслахын ирж хэдэн морьд авахад ухаа хонгор морь орж  сайхан хийц галибартай, номхон, хөл хөнгөнтэй болохоор нь Д.Сүхбаатар жанжинд унуулахаар авайчиж өгсөн түүхтэй гэдэг.
3. Дагвадоржийн хээр нь Цагааннуур сумын Пунцаг-осорын унаган хүлэг байжээ.Энэ хурдан хүлэг хэд хэдэн хүний гар дамжин зарагдсаар бүр Сэрдамба гэдэг хүнд ирэхдээ хаврын хахир цагт эцээж орхисон байсан нь энэ хүлгийн бөглөөсийг гаргасан гэж нутгийн өвгөчүүл хуучилдаг билээ.Сүүлд Алтанбулаг Дагвадоржид худалдагдан очсон тул морины данс бүртгэлд Алтанбулагийн Дагвадоржийн хээр хэмээн бичигдэх болжээ.
4. Цэдэв зангийн сэтэрхий бор морь олон удаа аймаг хошууны наадамд түрүү айраг авсан сайн хүлэг байжээ.Цэдэв занги морь танихдаа гаргуун хүн байсан бөгөөд зүүн аймгаас энэ нутгийг дайран өнгөрсөн нүүдэлчдээс нэгэн уруул сэтэрхий шүдлэн үрээ худалдан авсан нь мөнөөх алдарт бор морь нь байсан ажээ.
Цэдэв занги бор морио улсын наадамд нэг л удаа уясан бөгөөд энэ наадамд бор морь нь түрүүлж ирсэн боловч уралдаан будилсан тул дахин уралдуулаагүй, харин буцах замдаа Батсүмбэрт болсон нэгэн том наадамд улсын наадамд уралдаж түрүүлсэн, аман хүзүүдсэн, айрагдсан олон морьтой уралдуулахад хол тасархай түрүүлж үнэнхүү шандаст хүлэг болохоо үзүүлжээ.
5. Хэмбий Дэмбэрэлийн хоёр мэлмий нь хараагүй тул морь уяхдаа морины хөл, биеийг нь барилж үзээд уяа заслыг нь хэлж тааруулж өгдөг байсан гэдэг.     
Хэмбий Дэмбэрэл гуай нэгэн наадамд уралдахаар гарч байсан морьдын дэргэд зогсож байснаа “Хүүхээ энэ хэдэн морьдын цаана ямар морь явна” гэж асуугаад
Ваанчиг тайжийн хүрэн азарганы төл хүрэн соёолон өнгөрлөө гэхэд
-Энэ соёолонг өнөөдөр нүүрэнд л харна даа” гэсэн нь ёсоор болж тэр уралдаанд хүрэн соёолон өнгөлж ирсэн тухай нэр уяач Сүх гуай хуучилсан байдаг.Тэрээр морийг гар, сонсгол хоёроороо таньдаг ер бусын мэдрэхүйтэй хүн байжээ.
Эрдэнэ вангийн хошууны алдарт уяачид Ваанчиг тайжийн “оонон” хонгор гэдэг морь хүрэн азаргыг ихэд магтан сайшаадаг байжээ.Энэ азаргыг Галшараас авчирсан гэдэг.
6. Энэ нутгийнхан ягаан азарга нь олон жил сайн уралдсан “арзгай” хэмээх Цэрэн, бор морь нь аймагт түрүүлж байсан уяач Дарь, хүрэн халзан азарга нь олон жил сайн уралдсан Балдандорж, Болд занги, цавьдар морь нь аймаг суманд олон удаа түрүүлсэн “хар” Батай Оросоос авчирсан хүрэн азарганых нь үр төл олон жил сайн уралдсан Дэмбэрэл туслагч, их, бага хээрүүд нь аймагт түрүүлж толбот ягаан нь 1958 онд аймгийн наадамд аман хүзүүдсэн Д.Шагдар, ухаа мори ороо алдаршсан Тунсаг, өсгий цагаан хээр морьтой байсан өвгөн Данзан, 1933 оны улс хувьсгалын баяр наадамд үзүүрлэн Монгол улсын арслан цол хүртэсэн Сэлэнгийн боохойД.Данзангийн их насны морьдын уралдаанд бор морь нь аман хүзүүд давхиж,  хүрэн халзан, хээр морьдуудаараа алдаршсан Нямын Сүх нарын алдарт уячид, хурдан хөлөгүүдээрээ бахардаг. 
7.Цагааннуур сумын аймгийн Алдарт уяач Ч.Мөлтөөний том алга 1982 она аймгийн улсын баяр наадамд их насны уралдаанд аман хүзүү, 1985 онд 3-р байр, 2001 оны аймгийн 70 жилийн ой баяр наадмын соёолон насанд жижиг алга 4-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн байдаг.
8.Цагааннуур сумын 3-р багийн иргэн Спортын мастер С.Батсуурь Монголын Морин Спорт Уяачдын холбооноос зохион явуулдаг улсын аварга шалгаруулах “Уран- Бугуйлч”-н 2003, 2004 оны аварга,  “Эмнэгэ сургагч”-ийн 2003, 2010 аварга, “Уран-Бугуйлч” 2009 онд хүрэл медиаль, 2010 оны “Шилдэг хүлэгч” ээр тус тус шалгарсан. 
 
Цагааннуур сумын шинэ хуудас
Богд хаант Монгол улсын үед Богдын сангийн тариалангийн салбарыг тус сумын Шүрэнгийн гол, Тийрэгийн хөндийд багагүй газрыг усалгаатай тариалангийн чиглэлээр эрхэлж байсан ул мөр нь байдаг.
Монгол улсад атар газар эзэмшисэний Атрын 2-р аяны хүрээнд БНМАУ-ын СНЗ-ийн 1976 оны 10 дугаар сарын 376 –р тогтоолоор Түшиг сумын Зэлтэрийн САА-н Цагааннуурын тасгийг түшиглэн үр тариа, нарийн ноост хонь, саалийн механикжсан ферм гэсэн аж ауйн чиглэлтэйгээр Цагааннуур сум “Найрамдал” САА-г байгуулсан нь өнөөгийн Цагааннуур сумын үйлдвэрлэлийн эх суурь болон хөгжин дэвжиж байна.
“Найрамдал” САА-н анхны дарга Ч.Аюур/Гавьяат агрономич/ томилогдон атрын анхны шан татагчид нь Н.Санжаа/Хөдөлмөрийн баатар/, Ц.Сүрэн/Хөдөлмөрийн баатар/, Г.Дамба, А.Оюунцэцэг, Х.Доржсүрэн/Улсын аварга/, Б.Чойжил, П.Гомбосүрэн, Ж.Буянбадрах, н.Хоролсүрэн, Д.Болд/ Гавьяат механкжуулагч/, Х.Өөдөс/Улсын аварга/, Д.Гончигданзан, Т.Дорж, О.Дорж, Мөнхөө, Ц.Сүхбаатар шинэ курс төгсөж ирсэн  П.Наранцогт, Шаравсамбуу, Атарсайхан, Бираадорж, шар Ганболд, бор Ганболд, Пүрвээ, Г.Лхагвасүрэн, жижиг Лхагвасүрэн, Л.Цэрэнчимэд, Гоосайхан агрономич н.Ширдарам, С.Хундмаа/Гавьяат агрономич/, тоо бүртгэгч Жалел, тогооч Лхамжав, үйлчлэгч Ж.Баасансүрэн нар зүй ёсоор нэрлэгдэн дурсагдаж явдаг билээ.
БНМАУын Ардын ИХ Хурлын 1977 оны 64-р зарлигаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1977 оны 04-р сарын 27 ны Ням гарагт сонгууль явуулахаар тогтоожээ.
Дээрх сонгууль явагдсанаар тус сумын захиргааны болон Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааг байгуулснаар орон нутгийн өөрөө удирдах ёсны ба нутгийн захиргааны байгууллага байгуулагдсан.
1977-1990 он хүртэл хугацаанд сум, сангийн аж ахуйн даргаар ажиллаж байсан хүмүүс
1.Цагааннуур сумын одоогийн хилийн цэс, сумын төвийг тогтоож сумын АДХГЗахиргааны дарга, ”Найрамдал” САА-н даргаар Ч.Аюур /Гавьяат агрономч/1977-1983/
АДХГЗахиргааны нарийн бичгийн даргаар н.Баатар, н.Лхагвасүрэн,А.Уливхан, П.Донжоо, Ч.Жаргалсайхан
2.Д.Ядам             /1983-1985/ АДХГЗ-ны болон САА дарга
3.К.Тлеухан        /1985-1990/ АДХГЗ-ны дарга,1992 он хүртэл САА-н дарга
4.Ц.Лхагвасүрэн /1990-1992 /онд АДХГЗахиргааны дарга
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага
1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаар засаг захиргаа нутаг дэсвсгэрийн нэгж нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргааны байгууллагын шинэ тогтолцоонд шилжсэнээр
1.Сумын 1992-1996 он хүртэл хугацаанд ИТХТэргүүлэгчдийн орон тооны бус даргаар Ж.Авирмэд, Х.Нацаг, Д.Насанжаргал
Сумын засаг дарга Ц.Лхагвасүрэн 1992  
Сумын Засаг даргаар К.Тлеухан    1992-1996
Засаг даргын орлогч З.Батцэнгэл  1992-1996
Тамгын газрын дарга Ч.Жаргалсайхан 1992-1994
З.Батцэнгэл 1994-1995
Ч.Алтанхуяг 1995-1996
2. Сумын ИТХТэргүүлэгчдийн дарга Ц.Баянбаатар  1996-2000
Сумын Засаг дарга  Ч.Жаргалсайхан 1996-2000
Засаг даргын орлогч З.Батцэнгэл  1996-1997
Ц.Лхагвасүрэн 1997-2000
Тамгын газрын дарга  Ч.Бадарч 1997-2000
3. Сумын ИТХТэргүүлэгчдийн дарга А.Баттулга 2000-2004
Сумын Засаг дарга  Ч.Жаргалсайхан 2000-2004
Засаг даргын орлогч Ц.Лхагвасүрэн  2000-2004
Тамгын газрын дарга Ч.Бадарч 2000-2004
4 Сумын ИТХТэргүүлэгчдийн дарга А.Баттаулга 2004-2008
Сумын Засаг дарга  Ч.Жаргалсайхан  2004-2008
Засаг даргын орлогч Ц.Баянбаатар 2004-2008
Тамгын газрын дарга  Ч.Бадарч 2004-2005
Д.Алтанзориг 2005-2008
5 Сумын ИТХТэргүүлэгчдийн дарга Ц.Баянбаатар  2008 - одоог хүртэл
Сумын Засаг дарга  Ч.Ж аргалсайхан 2008- одоог хүртэл
Засаг даргын орлогч Н.Амаржаргал 2008 оноос одоог хүртэл
Тамгын газрын дарга  Д.Алтанзориг 2008 – одоог хүртэл
Тус сум нь Оргих, Хуурч, Тийрэг гэсэн анхан шатны гурван багийг “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Ц.Лхагвасүрэн 1992 оны 03 тоот захирамжаар баталсан.
Оргих 1-р багийн засаг дарга З.Болдбаатар 1992-1994
Д.Амгалан     1994-2000
П.Олонбат    2000-2004
З.Пүрэвжав   2004-2008
Д.Уранчимэг 2008 – одоог хүртэл
 
Хуурч 2-р багийн засаг дарга П.Донжоо 1992-1997
Д.Алтанзориг 1997-2002
Б.Ирэнбаатар 2002-2005
Н.Хишигдорж  2005-2007
Н.Зоригоо        2007- одоог хүртэл
Тийрэг 3-р багийн засаг дарга Ч.Бадарч 1992-1995, 1996-1997
Н.Амаржаргал 1995-1996
Б.Дамдинбазар1997 оноос одоог хүртэл
Цагааннуур сум үүсэн байгуулагдсан цагаас мал аж ахуй үйлдвэрлэлд “Хангай” үүлдрийн хонь, сементаль үүлдрийн саалийн механникжсан ферм/Хангай үүлдрийн нарийн ноост хонины 25-30% нь ихэрлэдэг бөгөөд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар С.Цэрэндоржийн төллөх суурийн 450 эм хониноос 1982 онд 2 хонь 4 ихэр, 8 хонь 3 ихэр, 74 хонь 2 ихэр тус тус төллөж байжээ, САА-н СМФермын 510 дугаартай бор эрээн үнээ жилийн саамны хэмжээ 5900 л, өдрийн саам 28 л хүрч байжээ/ газар тариалан, төмс хүнсний ногоо, хадлан тэжээлийн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлэн нийт 52.2 мянган га эргэлтийн талбайтай жилд 26.0-29.0 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж 23.0-26.0 мянган га-д сайн чанарын уринш бэлтгэж аймгийн нийт ургацын 40 хувь, улсын нийт ургацын 20 орчим хувийг бэлтгэн  нийлүүлэх ажлыг 1976-1992 он хүртэл САА, 1992 оноос одоог хүртэл  тариалан эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд жил жилд арвин их ургац хурааж ирсэнээс усалгаагүй газар тариалангаас нэгж талбайгаас авсан дээд  амжилтууд болон “Хангай” үүлдрийн хонь
1.1983 онд 50000  тонн үр тариа
2.1985 онд 52500  тонн үр тариа
3.1988 онд 71500 тонн үр тариа
4.2009 онд 52615 тонн үр тариа тус тус хураан авсан улсын дээд амжилтуудыг үзүүлээд байна.
5. Найрамдал САА 1988 онд 71500 тн ургац буюу нэгж га-аас 27.8 цн ургац хураан авахад Улсын аварга тариаланч Дашдэлэгийн Болд/Монгол улсын гавьяат механикжуулагч/ “Нива-5 ск” комбайнаар 23500 цн ургац хурааж улс, аймгйин дээд амжилт  тогтоосон нь одоо ч эвдэгдээгүй байна..
6.”Хангай үүлдрийн хинины үржлийн бааз 1985 онд байгуулдан 1977 онд үржлийн хэсэгийн, 1990 онд үржлийн цөм сүргийн хэмжээнд хүрч БНМАУ-ын ХААЧ-ны сайдын 1990 оны а/29 тоот тушаалаар “Хангай” хонийг үүлдрээр баталжээ.Энэ тушаалаар тус хонийг зохион бүтээгчээр дэд доктор Б.Аюуш, эрдэм шинжилгээний  ажилтан Ш.Гомбосүрэн, хамтран бүтээгчээр гавьяат мал зүйч Н.Дашийв, мал зүйч Г.Алтангэрэл, О,Хэмжээт, Т.Жигмэд, Г.Динаажав нар болон идэвхитэй туслагчаар малчин, ажилтан 22 хүнийг оролцуулан баталжээ. 
Монгол Улсын Засгийн Газраас зарласан Атрын Ш аяны тариалнгийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2008-2010 онуудад 123462 тн үр тариа хурааж нэгж г-аас хамгийн их ургац авсан шилдэг сумаар шалгарав
Сумын нутгийн болон төрийн захиргааны байгууллагуудын амжилтын тоон дараалал.
1983 онд ҮП таван жилд үр тарианы төлөвлөгөөг 172.9 хувиар биелүүлэн улсын уралдаан 1-р байр аймгийн ХААУГазрын “Дурсгалын хүндэт үнэмлэх”
1986 онд Сэлэнгэ аймагт 2-р байр 
1988 онд “Найрамдал” САА Улсын аварга хамт олны цом
1988 онд “Га-аас 27.8 цн бүгд 71500” Сэлэнгэ аймгийн цом
1997.01.10 – Аймгийн Засаг даргын “Баярын бичиг” –ЗДТГазар жилийн эцсийн ажлаар аймагт 1-р байр
1998.01.21 – Аймгийн Засаг даргын “ Гэрчилгээ” – ЗДТГазар 1-р байр
2002.02.08- Аймгийн Засаг даргын “Гэрчилгээ”- ЗДТГазар дэд байр
2003.11.04 –Цагааннуур сумыг ХХААЯ-ны сайдын тушаалаар ХХААЯ-ны “Хүндэт өргөмжлөл”-ийн гэрчилгээ
2004.02.08- Аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл-Цагааннуур сум” Сэлэнгэ-Ургацын далайн алдартнаар
2004.02.18- Аймгийн Засаг даргын “Гэрчилгээ” ЗДТГазар 1-р байр, аймгийн 14 дэх хаврын баярын тусгай байр.
2005.02.05-“ Аймгийн Засаг даргын “Гэрчилгээ” –ЗДТГазар дэд байр
2005- Аймгийн Засаг даргын “ Өргөмжлөл”- Хаврын баярын 3-р байр
2006.01.23- Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл” –ЗДТГазар Тусгай байр
2006 – Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-Цагааннуур сум аймагт 1–р байр
2007.02.16- Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-ЗДТГазар аймагт дэд байр
2007.07.18- Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-ЗДТГазар аймагт 1-р байр
2007.11.25- Аймгийн Засаг даргын “Гэрчилгээ-Нарийн ноост Хангай үүлдэр”-ийн хонийг Цагаааннуур сумын Брэнд
2008.11.11-“Өргөмжлөл” /ХХААХҮЯ-ны сайдын/-“Хамгийн арвин ургац хураан авсан сум”
2009.02.23- Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-Аймгийн 2008 оны “Шилдэг сум”
2009.01.13- Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-ЗДТГазар 3-р байр
2009.02.20-“Өргөмжлөл” /Монголын тариаланчдын Ургацын далай холбоо/-Атрын 3-р аяны анхдагч “Алдартан сум”
2010.02.04- Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-ЗДТГазар дэд байр
2010.12.03-“Өргөмжлөл”-Цагааннуур сум Шинэ гэгээ сонины Шилдэг Захиалагч байгууллага
2011.01.19- Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-ЗДТГазар жилийн эцсийн ажлаар аймагт 1-р байр 
Сэлэнгэ аймийн 17 сумаас 2011 оны ажлаараа аймагтаа тэргүүн байр эзэлсэн.
2012 – 
2013 –
2014 –
2015 -
Цагааннуур суманд бүтээн босгосон хөшөө, цогцолбор.
Цагааннуур сум байгууллагдсаны 70, 80 жилийн ой, Найрамдал САА байгууллагдсаны 30 жилийн ой, Атар газар эзэмшисэний 50 жилийн ойнуудад зориулан шинээр бүтээн байгуулсан хөшөө дурсгал, цогцолборуудыг иргэд, аж ахуйн нэгж.  байгууллагын хандив дэмжилэгээр бий болгов.
1.Цагааннуур сумын 70-н жилийн ойд зориулан 1994 онд Сумын түүхийн музей, Атар газар эзэмшисэний 2-р аянаар анх ирсэн ДТ-75 тракторын хөшөө/МУ-ын хөдөлмөрийн баатар Н.Санжаагийн 7-р бригадын тракторчин П.Наранцогтын анх хүлээн авсан/
2.Товхон хан уулын өвөр Нинждолби хийд, Цацангийн рашааны эхэнд Номунхан ХХК –ны хамт олон “Бодь цагаан суварга” 2000 оны 06-р сарын 23 нд бүтээн аравнайлсан.
3.Цагааннуур сумын 80-н жилийн ойд зориулан дурсгалын өндөрлөг 2004 онд бүтээн босгосон.
4.”Найрамдал” САА байгууллагдсаны 30 жилийн ойд зориулан үгийг Б.Дэндэвийн/Цагааннуур сумын уугуул/, аяыг Т.Чимэддорж “Ургацын далай” дууны хөшөөг 2006 он бүтээн босгов.
5. Монгол улсад Атар газар эзэмшисэний 50 жилийн ойд зориулан “Атар-50”  1.1 га бүхий цогц цэцэрлэгт хүрээлэнг 2007 оны 08-р сарын 20 нд байгуулан ашиглалтанд оруулав.
6. Монгол улсад Атар газар эзэмшисэний 50 жилийн ойд зориулан Ламхай овоонд Атартрейд ХХК-ны санаачилгаар “Бодь цагаан суварга”-ыг 2008 оны 06-р сарын 27 нд бүтээн аравнайлав.
7. Монгол улсад Атар газар эзэмшисэний 50 жилийн ойд зориулан “Атар -50” өндөрлөгө, хүндэтгэлийн самбарыг 2009 оны 10-р сард бүтээн босгов.
8.Сум дундын 500 хүний суудалтай спорт цогцолборыг 2011 онд ашиглалтанд оруулав.
9.Эрдэнэ вангийн хошууны алдарт хурдан ажнай “Буган халиун” морины хөшөө мөн Сэлэнгийн боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн хөшөөг шинээр хийхээр ажиллаж байна.
ТӨСВИЙН БАГУУЛЛАГУУДЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА
Сумын төр төсвийн байгууллагууд нь МУ-ын Үндсэн хууль бусад хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн  дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ЗДТГ нь орон тооны 17, гэрээт 5 ажилтантайгаар  төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэж байна. 
ЗДТГ-ын дэргэд “Цагааннуур тохижилт үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар ажилладаг, 2013 оноос Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ бүс, Бэлчирийн бүсийн нийт 6 сумыг хариуцсан сум дундын ойн анги шинээр байгуулагдсан.
Сумын 12 жилийн бүрэн дунд сургууль нь 76 багш ажиллагсадтай. Хичээлийн 2 байртайгаар 34 бүлэгт  албан буюу өдрийн сургалтаар 850, дүйцсэн хөтөлбөрөөр 15 хүүхдэд  сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж суурь боловсролын хамран сургалт 100%-д хүрсэн. Мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан бөгөөд  дотуур байранд 90 хүүхэд амьдарч байна.
 
Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг нь 29 багш, ажиллагсадтай. Сумын 2-5 насны СӨБ-д хамрагдвал зохих 474 хүүхдээс цэцэрлэгт үндсэн сургалтад 268 хүүхэд, 24 цагийн нэг бүлэгт 20  хүүхэд, хувилбарт сургалт буюу нүүдлийн цэцэрлэгт 116 хүүхэд нийт 404 хүүхэд буюу 85,2%-д СӨБ-ын үйлчилгээг үзүүлж  байна.&n

Сүүлд нэмэгдсэн мэдээ