Цөөн үгээр

- ИРГЭДИЙН АНХААРАЛД Золбин нохой ихэссэнтэй холбогдуулан нохой устгалын ажил явагдах гэж байгаа тул иргэд та бүхэн гэрийн тэжээвэр нохойгоо уяна уу? Хүзүүвчгүй туулгалтанд хамрагдаагүй нохойг устгахыг анхааруулж байна. Жич: Дэвжих дөл ХХК нь нохойны туул - ЯВГАН АЯЛЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО - ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 340
Нинжидолби Номунханы хийд
 
Цагааннуур сумын 1-р багийн нутагт туурь нь орших Нинжидолби Номунханы  хийдийг Өндөр гэгээн Занабазарын хөвгүүн Ноён Номунхан Сарайдоржийн 4-р хувилгаан Рэнцэндорж Номунхан 37 сүүдэр зооглосон жил босгожээ. Хийдийн анхны хувилгаан лам Номунхан Гэнцэндорж Энэтхэг, Түвд орон ном үзсэн боловсрол мэдлэгтэй хүн байжээ. Тус хийд Цанид, Жүд, Дуйнхор чойрын 3 дацан, Сампилин, Сагай, Гачлан, Намсрай шүтээний Жамцлан, Дэжидлэн, Жас зэрэг 8 аймагтай Цогчин дугана, Богдын лаврин, үе залгамжилсан 4 хувилгааны занданшуулсан шарилд зориулж барьсан 4 сувраган дугана, хийдийн гол сахиус Дамдин Чойжин Найчин, Хангай, Лойлон, Таван давхар зуугийн дуганууд, Номунхан ламтны номын өргөө зэрэг 20 гаруй дуган сүмтэй байсан байна. Ардын хувьсгал ялж байсан 1921 онд 700 гаруй ламтай байжээ. Тус хийдэд хадгалагдаж байсан нэн ховор ном, судар, зураг, хөрөг, зурхайн сургаал, гүн, ухааны бүтээлийг Судар бичгийн хүрээлэн, Улсын төв номын санд 1926 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга эрдэмтэн Жамьян гүн Цэвээнжамсранжав нарын хүмүүс ирж авахад хамт явж байсан тухайгаа партизан зохиолч Ж.Дамдин бичиж үлдээжээ.
 
Жил бүр зуны сүүл сарын шинийн 4-ний өдөр тогтмол болдог их бурхан залах мөргөл ёслолд хортой торго, магнагаар уран хатгамал,монгол наамал гар урлалын аргаар бүтээсэн дэлгэмэл дөрвөн бурханыг залдаг байжээ. Энэ бурхан нт өндрөөрөө 25м, өргөнөөрөө 12м байжээ. Ийм том дэлгэмэл том бурхан Монголын ямарч хүрээ, хийдэд байгаагүй гэдэг. Нинж Долби номунханы хийдийн сүүлчинй Номунхан Ванчигдорж \Ванчиндорж\ эдүгээгийн Булган аймгийн Тэшиг суманд 1921 онд төржээ. Тэрээр 1924 онд Нийнж Долби Номунханы хийдэд залран ирж үе залгамжилсан дүрд залагдаж байжээ. Тэрээр 1969 он хүртэл амьдарчээ.
 
 
 
            Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Хүннү, Буганчулууний хөшөө, хэрэгсүүрүүд Шүрэнгийн гол, Хөшөөт, Ихэр толгой, Баруун болон Зүүн харгистай, Ноён уул, Үнэгт зэрэг  газруудад элбэг байдаг.
 
            Шүрэнгийн голын Гудсан, Үүцэгийн амны эхэнд буй сүг зураг,хадны тосон бичээс, Сангалтай аман дахь Соёмботой хэрэгсүүр.
 
            Товхон хан уулын өвөр Цацангийн рашаан, Мянгайн эх мөнхийн урсгалт, өвлийн идэр есын хүйтэнд цэцэглэдэг дотрын рашаан, Хөндлөн булгийн хүхэртэй рашаанууд байдаг.
 
            Цагааннуур сумын нутаг дэвсгэрийг Халх журам хэмээх хуулинд Хүрээ зассан газраас хойд бие нь Сэлэнгээс уламжилан Тойлбо, Нам даваа, Нарийн, Орхон, Чандагтайн хяр, Шувуутай хяр, Сангийн даваа, Цолгор эднээс наашхи газрын амьтныг алах үгүй, хэрэв алваас хуучин цаазын ёсоор болох буй.Нойтон модыг хүрээний захаас хоёр хар цагааны газраас янагш модыг огтлох үгүй огтолвоос тоногийг нь авах./1709 онд Одоогийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөр Ивэн голын тус газар Халхын Түшээт хан Дорж-Эрдэнэ, түүний ойр төрлийн ван Дондовдорж,Дэнзэндорж нарын гурван хошууны ноёд, тайж, түшмэд,Богдын шавийн зарим том лам нарын зэрэг 31 язгууртанны тогтоосон “Халх журам” хэмээх хуулиас/ Эдгээр зарим газар нутаг нь Цагааннуур сумын нутаг хамаарч байсан байна.
 
            Богд хааны 1911 онд Уул усанд тайлга хийх зарлигаар Түшээт хан аймгийн 11 хайрханд аравнай өгөхөд манай сумын нутагт орших Ноён уул хайрхан, Баянхангай хайрхан, Гангат хайрхан, Авгалдай хайрханд арванай өгсөн гэж үздэг/Академич Ө.Бавуугийн тайлбар/
 
            Нүхтийн ам агуй болон Хөх толгой нөмөрт Их эзэн Чингис хааны гэрийн буурь, нохойн уяаны цагаан чулуу., Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Тамгын газрын туурь, Түшээт хан аймгийн хошуу ноён Эрдэнэ дайчин ван Намсрайн хошууны  Нинждолби номун хааны хийд 1800-аад оны үед Түшээт хан аймгийн хан Гомбодоржийн хүү Халхын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарт зориулан Сарайдорн номун ханы хийд нэртэйгээр анх байгуулжээ.Энэ хийд нь
 
Товхон хан уулын өвөр Сэлэнгэ мөрний хойд хөвөөнд тоосго чулуун ханатай, монгол гэр, түвд хийцийн нанхиад маягийн оройгүй дөрвөлжин хэвтэй сүм дуганаас бүрдсэн байж.1937 он хүртэл уншлага ном нь хэвийн явагдаж байгаад тухайн үеийн шашинтай хийсэн тэмцэл тулааны хар шуурганд өрнөн эзэнгүйрч, улмаар сүм дуганууд нь нуран эвдэрч одоо зөвхөн туурь л үлдсэн.
 
            Эрдэнэ вангийн хошууны засаг ноёд, тэдгээрийн засаг барьсан он цагууд
 
            1.Дашийн Цэрэнжав тайж                                                   /1684-1718/
 
            2.Цэрэнжавын Цэвэгжав гүн                                              /1718-1762/
 
            3.Цэвэгжавын Рэнцэндорж тайж                                        /1762-1793/
 
            4.Рэнцэндоржийн Цэвээндорж тайж                                 /1793-1815/
 
            5.Цэвээндоржийн Намжилдорж тайж                                /1815-1838/
 
            6.Намжилдоржийн Цэрэндондов тайж                               /1841-1869/
 
            7.Цэрэндондовын Мижиддорж тайж                                  /1869-1888/
 
            8.Эрдэнэ дайчин ван Мижиддоржийн Намсрай                /1892-1924/
 
            ХҮП-ХХ-дугаар зуунд Цагааннуур сумын харъяалагдаж байсан засаг захиргааны нэгжүүд тухайн үеийн нэр
 
            1.Халхын зүүн гарын адгийн хошуу                                                          /1680-1684/
 
            -Хойд харуулын сум
 
            2.Цэрэнжавын хошуу                                                                       /1684-1800-оод он/
 
            -Хойд харуулын сум
 
            -Цагааннуур сум
 
            3.Эрдэнэ гүний хошуу                                                                     /1800-1911/
 
            -Цагааннуур сум
 
            -Түшиг Цагааннуур сум
 
            4.Эрдэнэ вангийн хошуу                                                                 /1911-1913/
 
            -Түшиг Цагааннуур сум
 
            5.Эрдэнэ дайчин вангийн хошуу                                                    /1913-1924/
 
            -Цагааннуур сум
 
            1924 оноос 1976 он хүртэлх Цагааннуур сумын засаг захиргааны харьяалал, засаг дарга нар
 
            Ардын Хувьсгалын дараа шинэ засгийн газраас 1924 онд засаг захиргааны нэгжүүдээ шинэчлэн зохион байгуулахдаа аймаг хошуудыг газар, уул усны нэрээр нэрлэн хил заагийг хэвээр хадгалан үлдээсэн байна.
 
            Одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт Эрдэнэ дайчин чин вангийн хошуу, Сумъяа бэйсийн хошуу, Баатар вангийн хошуу, Ахай гүний хошууны нутаг багтаж байжээ. Богд хан уулын хошууны тамгын газрын шиидвэрээр Эрдэнэ чин вангийн хошууг  Зүүн бүрэн хан уулын хошуу хэмээн нэрлэн хошууны анхны засаг даргаар Эрдэнэ вангийн хошууны залаг Бат-Очирыг сонгон , хошууны шинээр байгуулагдсан сумын нэрийг тогтжээ.
 
            Зүүнбүрэн хан уулын хошууны засаг захиргааны нэгжүүд
 
            1.Түшиг сум
 
2.Товхонхан сум
 
            3.Цагааннуур сум
 
            4.Эрхжаргалан сум/хуучин эрх сум/
 
5.Баян эрхт сум/хуучин Илдэн сум/
 
6.Шаамар сум/Хяраан/
 
7.Хутаг-Өндөр сум/Чагтай/
 
8.Ерөө сум/Мооль,Дархан, Хүйтэн, Зуллага,Өрмөгтэй, Буурт,Шарын голын нутаг/
 
9.Дэлгэрбуурал сум/хуучин Зүүн сумын хорин, гучин, тавин, далан багууд/
 
10.Орхон хутаг сум/Шарын голын адаг/
 
11.Ноёнхонгор сум/одоогийн Дархан-Уул аймаг/
 
12.Хушаат
 
БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор зарим хошуудыг татан буулгахад Зүүнбүрэнхан уулын хошуу нэгэн адил татан буугдаад түүний нутаг дэвсгэр дээр Газар тариалангийн аймгийг 7 сумтай байгуулсаны нэг нь Цагааннуур сум юм.
 
1936 онд Газар тариалангийн аймгийг татан буулгаж Сэлэнгэ аймаг байгуулагджээ.
 
1.Зүүнбүрэн хан уулын хошуу  Цагааннуур сум                            /1924-1931/
 
2.Газар тариалангийн аймаг    Цагааннуур сум                            /1931-1936/
 
3.Сэлэнгэ аймаг                         Цагааннуур сум                           /1936-1942/
 
4.Сэлэнгэ аймаг                          Цагааннуур сум                          /1942-1956/
 
5. “Гэрэлт зам” нэгдэл байгуулагджээ
 
6.Булган аймаг                           Түшигцагааннуур сум                 /1956-1960/
 
7.Сэлэнгэ аймаг                         Цаганнуур сум                             /1960-1969/
 
            8.Сэлэнгэ аймаг                         Цагааннуур/Сүхбаатар хотын Зэлтэр САА-н Цагааннуурын тасаг                                                                                      /1969-1976
 
 
 
            Цагааннуур сумын засаг дарга нар
 
            1.Д.Данзан/Боохой хэмээх-Монгол улсын арслан/
 
            2.н.Жамъянхорол
 
            3.Бөгтөр хэмээх Цэдэв
 
            4.Баруун хамжааны Равсалын Жанчив
 
            5.Дагдангийн Жадамба
 
            6.Ганжуур залангийн Дамба
 
            7.Тайж Дэндэьийн Дамдин
 
            8.Булган аймгийн Гомбын Очирбат
 
 
 
            Цагааннуур сумын нутагт болсон наадам 
 
            Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны нутаг Нийнждолби хийдийн ноён Номун ханы мэндэлсэний 37 насны ойд зориулсан наадам олноо өргөгдсөн 10 дугаар оны  буюу 1920 оны зун болсон.
 
            1924 оны зун Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг Товхон хан уулын өвөр бэлд Нинждолбо хийдийн ноё&
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ