Цөөн үгээр

- СУЛ ОРОН ТООН ЗАХИАЛГА - 2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ - МЭДЭГДЭЛ

Цагааннуур сумын “Сум хөгжүүлэх сан”-аас 2011 оноос 2016 онд зээл авч байсан иргэдийн анхааралд /ЗДТГ-аас мэдэгдэл хүргүүлэв/

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 703

 Зээлээ төлнө  үү

Цагааннуур сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг 2011 онд 15 иргэн, 2012 онд 2, 2013 онд 28, 2014 онд 8, 2015 онд 6, 2016 онд 5 иргэнд нийт 64 иргэн, жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгосон байдаг.

Сумаас жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах ба үйл ажиллагааг нь өргөтгөх, сэргээх болон шинээр ажлын байр бий болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд төслийг чиглэлийн дагуу дэмжин хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг олгодог.

2017 оны тавдугаар сарын 11-ний байдлаар  2011онд олгосон 1,2012 онд 2, 2013 онд 20, 2014 онд 8, 2015 онд 6, 2016 онд 5 иргэний нийт 42 хүний 213.956.440 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.  Мөн оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар “сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөнд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан ажиллаж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар 2012 оны 2, 2013 оны 14, 2014 оны 6, 2015 оны 4, 2016 оны 5 иргэн зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, графикт хугацааны дагуу төлөөгүй 31 иргэний 172.336.743 төгрөгийн үлдэгдэл байна. Зээлийг 3 жилийн хугацаатай олгодог. Тухайлбал 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүйн улмаас  сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө зогсонги байдалд орсон нь дараа дараагийн хүмүүсийн боломжийг хязгаарлаж байгаад бусад иргэд ихэд шүүмжлэлтэй хандан санал гомдол ирүүлсээр байна.

Иймээс дээрх нэр бүхий иргэд сардаа багтаан төлж барагдуулах, холбогдох мэргэжилтэнтэй уулзах, эс бөгөөд хуульд заасаны дагуу хариуцлага хүлээлгэж, шүүхийн шатанд шилжүүлэхийг Засаг даргын тамгын газраас үүгээр мэдэгдэж байна.

 Мөн иргэд хуулийн хүрээнд олон нийтийн сүлжээнд дээрх нэр бүхий иргэдийг нээлттэйгээр нийтлэхийг шаардсан болно.

6.1. Сангийн хөрөнгийг зарцуулах, зээл олгох, зээлийн хөрөнгийг ашиглах, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааны талаар энэхүү журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.   Зээлээ төлнө  үү

Сүүлд нэмэгдсэн мэдээ