Цөөн үгээр

- Хүүхэд хамгааллын явуулын баг ажиллаа. - Цэцэрлэг 2019 оны төсвийн гүйцэтгэлийн мэдээ - Цагааннуур сумын нийт ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 2018 ОНЫ ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 349

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЗДТГазраас

2018 онд аймаг, сумын ОНХсангийн хөрөнгө оруулалтаар

хийж гүйцэтгэсэн  ажлын тайлан

 

            Нэг.Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, ажлын хэсэг

             “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн дагуу сумын тамгын газрын  даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний  А\13 тоот захирамжаар үнэлгээний хорооны гишүүдийг томилох, сумын тамгын газрын  даргын 2018 оны 01 дугаар сарын 02-ны  А\01 тоот захирамжаар ХАА-ны ажлын хэсгийг тус тус томилсон байдаг.

 

             Сумын үнэлгээний хороон  дарга, Засаг даргын орлогч Т.Отгонсүрэн, гишүүдэд ЭМТ-ийн нягтлан бодогч С.Атарцэцэг, ЕББДС-ийн нягтлан бодогч Ж.Цэвээнсүрэн, 3 дугаар иргэн С.Мэндболд, ЗДТГ-ын нягтлан Г.Гантөмөр

 нарыг ХАА-ны А3 сетрфикаттай тул томилсон.

Сумын үнэлгээний хороо нь ХАА-ны 2018 оны төлөвлөгөөний дагуу ажиллах

а.ОНХС-ын хөрөнгө оруулалтаар

ТШ-ын нэр

Төрөл

Санхүүжилт

Гүйцэтгэсэн дүн

1

1.3 км зам дагуу явган хүний зам

Ажил

20,000,000

20,000,000

2

Хонхорт гүний худаг гаргах

Ажил

30,000,000

29,909,188

3

Сумын төвийн 1.3 км хатуу хучилттай авто замын арчилгаа засвар

Ажил

3,272,600

3,272,600

4

баяр наадамын зардал

Бараа

5,000,000

5,000,000

5

Хороололд шинээр гэрэлтүүлэг тавих

Ажил

35,000,000

34,444,966

 

 

 

 

Б. Хөрөнгө оруулалтаар хийгдэх ажил

 

 

 

ТШ-ын нэр

Төрөл

Санхүүжилт

Төсөвт өртөг

1

Сумын усан сангийн засвар

Ажил

ӨХөрөнгө

10,000,000

2

ЗДТГ-ын байрны засвар

Ажил

ӨХөрөнгө

10,000,000

3

2,3 дугаар багийн автозамын дагуу камержуулах

Ажил

ӨХөрөнгө

20,000,000

4

ЗДТГ-ын тоног төхөөрөмж худалдан авах

Бараа

ӨХөрөнгө

13,929,900

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Төлөвлөгөөний дагуу ТШОЖ-ын дагуу цахимаар тендер зарлаж худалдан авах ажиллагааны журмын дагуу бараа ажил үйлчилгээг амжилттай зохион байгуулсан.

.

Хоёр.Зохион байгуулсан худалдан авах ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийн явц

1.Усан сангийн засварын ажилыг  ХАА-ны журмын дагуу ШХАвалтаар “Сүлдхамба ХХК”-тай гэрээ байгуулан ажлын гүйцэтгэл 70%-ийн гүйцэтгэлтэй, 30%-ын санхүүжилт шилжсэн байдалтай байна.10,000,000төгрөгийн төсөвт өртөгтэй ажил байна.

2. ЗДТГ-ын байрны урсгал засварын ажлыг СЭАЦНСЗДТГ\201801007 тоот гэрээний дагуу “Сэлэнгэ Ундрам ХХК” гүйцэтгэсэн бөгөөд 10,000,000төгрөгийн төсөвтэй гэрээ шууд байгуулах аргаар гүйцэтгэсэн. Уг ажлын техникийн нөхцөл шаардлагын дагуу хийсэн бөгөөд үүдэндээ ХБИргэний стандартын дагуу шатыг хийлгэсэн.Ажлын гүйцэтгэл 100%тай, санхүүжилтийн 100%-ийг шилжүүлээд байна. Дотооддоо ажлын хэсэг гарч хүлээн авсан.

3.Сумын төвийн 1.3км хатуу хучилттай замын арчилгаа, засварын СЭАЦНСЗДТГ\201801004тоот ажлыг гүйцэтгүүлэхээр Ноён-Уулын хишиг ХХК-тай шууд гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд замыг өвлийн цагт цас орж мөстөх, шороог зайлуулж цэвэрлэх зэрэг арчилгаа цэвэрлэгээг хийлгэхээр гэрээлсэн.  Орон нутгийн төсөвөөс 3,272,600төгрөгийг улиралаар төлөвлөсөн, ажлын гүйцэтгэлийг тайлангийн хамтаар дүгнэн санхүүжилтийг шийдвэрлэж байна.

4.Баяр наадмын зардал СЭАЦНСЗДТГ\201801001 тоот дугаар бүхий ажлыг сумын засаг даргын захирамжаар Ноён-Уулын хишиг ХХК-с шууд худалдан авалтаар зохион байгуулж ажилласан.

5  .2,3-р багийн авто замын дагуу камержуулах СЭАЦНСЗДТГ\201801006  ажлыг ХАА-ны журмын дагуу цахимаар зарлаж Хайя тек ХХК – 17.903.232 төгрөгийн үнийн санал,Локусмонгол ХХК – 18.969.734 төгрөгийн үнийн санал ,Сальхачау ХХК – 18.653.534 төгрөгийн үнийн санал тус тус  ирүүлсэнээс Хайя Тек ХХК хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулан ажилласан. Гүйцэтгэгч компани нь техникийн нөхцөл, шалгуур үзүүлэлтийн дагуу ажлаа чанартай сайн гүйцэтгэсэн бөгөөд чиглэлийн 8 камер, 1 эргэдэг камерыг 7 цэгт байрлуулан, сумын цагдаагийн хяналтанд хүлээлгэн өгсөн. 19,903,232 төгрөгийн гүйцэтгэлээр сумын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн, нэг жилийн чанарын баталгаа гаргасан.

6.Хороололд шинээр гэрэлтүүлэг тавих ажил СЭАЦНСЗДТГ\201801008 тоот ажилын цахим тендерт   1.”Эс Жи Эм” ХХК – 32.905.002 төгрөгийн үнийн санал, ”Цац эрчис” ХХК – 32.454.792 төгрөгийн үнийн санал,”Нарсан цамхаг” ХХК – 30.044.966 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн байдаг. ХАА-ны журмын дагуу хамгийн сайн үнэлэгдсэн оролцогч нь Нарсан цамхаг ХХК шалгарч, ажлыг 100%-ийн гүйцэтгэлтэйгээр 38ширхэг лед гэрлийг 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлуулан хийж хүлээлгээн өгөөд байна. Санхүүжилт  бүрэн шилжиж дууссан.

7.Сумын төвийн хатуу хучилттай замын дагуу 650метр явган хүний зам тавих ажлын цахим тендерээр зарласанч тулсан төсөвтэй гэх үндэслэлээр тендерт оролцогч олдоогүй бөгөөд аймийн ХАА-ны зөвлөсний дагуу ажлын даалгаврыг багасган зарлаж, 490метр явган хүний зам тавих ажлыг зарласан. 3 удаа зарласанч тендерт оролцогч ирээгүй тул Сумын үнэлгээний хорооноос шууд худалдан авалтаар СЭАЦНСЗДТГ\201801003 тоот гэрээт ажлыг ЭГЭНД ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Уг ажил зураг төсөв, ажлын даалгаврын дагуу хийгдсэн бөгөөд илүү гүйцэтгэлтэй болсон. Учир нь замын өндөр хэсгүүдэд, үерийн далан хийж гүйцэтгэсэн мөн төсөвтөө багтаан Ойн анги руу орох гарцанд явган хүний зам тавьж гүйцэтгэсэн. Ажлын гүйцэтгэл 100%  хийгдэж, аймгийн барилга захиалга хүлээн авч, санхүүжилтийг бүрэн шилжүүлж дууссан.

8. Сумын шинэ суурьшлын бүс болох Хонхорт гүний худаг гаргах ажил СЭАЦНСЗДТГ\201801002 тоот ажил нь ХАА-ын журмын дагуу ТШОЖ-ын харьцуулалтын аргаар зарлахад Экогео ХХК – 29.909.188 төгрөгийн үнийн санал, Сүлдханба ХХК – 29.301.141 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлж Эко гео ХХК ажилласан туршлага, эрэл хайгуулын тоног төхөөрөмж зэрэг давуу байдал ихтэй тул хамгийн сайн тендерээр үнэлэгдэж шалгаран гүйцэтгэсэн.  Уг ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй гэж үзэн аймгийн барилга захиалгачийн газраас гүйцэтгэгч компанитай зөвшилцөн сумын засаг даргын захирамжаар дотооддоо дутуу ажлуудыг гүйцээн хүлээж авах зөвлөмж өгсөн. Ажлын гүйцэтгэл 100% хийгдэж, санхүүжилт 100% нь шилжсэн байна.

9. ЗДТГ-ын тоног төхөөрөмж худалдан авах 13,929,900төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт оролцогч байгууллага байгаагүй тул шууд худалдан авалтаар “Саммит”ХХК-тай гэрээ байгуулан  Мотоцикль – 1ш, Notebook  - 5, ПРИНТЕР 3 үйлдэлтэй – Samsung 3400 -1ш, 1 үйлдэлтэй – Саnon -3050 -2ш  тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан.

10. “Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх түүгээр бүтээгдэхүүн нийлүүлэх”  ажлын харьцуулалтын цахим тендерийг 2 дугаар сарын 9, 3 дугаар сарын 05, 4 дүгээр сарын 6-ны өдрүүдэд зарлан нээхэд тендерт оролцогч байхгүй, тендерийн шалгуур үзүүлэлт хангасан тендер ирүүлээгүй тохиолдол байсан. 5 дугаар сарын 7нд  /Нээлттэй ТШЖ/ нээхэд 2 дугаар багийн 316 иргэнд үйлчилгээ үзүүлэх:

Ноён уулын хишиг  ХХК – 45.741.400 төгрөгийн үнийн санал, үнийн хөнгөлөлт 5.835.300 төгрөг, Атарнуур ХХК- 40.822.000 төгрөгийн үнийн санал, үнийн хөнгөлөлтгүй, Хуурчийн гол  47.000.000 төгрөгийн үнийн санал, үнийн хөнгөлөлт 470.000  төгрөг,  1 болон 3 дугаар багийн 259 иргэнд үйлчилгээ үзүүлэх:

Ноён уулын хишиг  ХХК – 37.490.600 төгрөгийн үнийн санал, үнийн хөнгөлөлт 2.793.049 төгрөг, Атарнуур ХХК- 33.153.400 төгрөгийн үнийн санал, үнийн хөнгөлөлтгүй, Хуурчийн гол  80.000.000 төгрөгийн үнийн санал, үнийн хөнгөлөлт 800.000 төгрөг  гэсэн үнийн санал ирүүлсэн байдаг. Ингээд 4 дэх удаагаа дахин тендер зарлах боломжгүй гэсэн үнэлгээний хороонын шийдвэрийн дагуу ирүүлсэн 3 дэлгүүрийн бараа материалын үнийн судалгааг хийж үзэн 83,232,000төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын  гэрээ байгуулан ажиллах шийдвэрийг ЗДТГ-т өгч ажилласан.  Энэ ажил нь Аймгийн хөдөлмөр халамжийн газраас эрх шилжиж ирсэн.

11.Аймгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар “Цагааннуур сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлэг хийх СЭАОНӨГ\201801072\ цахим тендерт Сэлэнгэ АЗЗА ТӨХК шалгарч 8 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулан ажилласан.  19,978,001төгрөгийн үнийн саналтайгаар шалгарч, 420метр шинэ хайрган хучилттай замыг бий болгож, ган хоолой суурилуулан хийсэн ажлын гүйцэтгэл 100% дуусаад байна.

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ