Цөөн үгээр

- СУЛ ОРОН ТООН ЗАХИАЛГА - 2019 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ - МЭДЭГДЭЛ

2018 оны 01 сард хийсэн ажлын тайлан

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 594

ЦАГААННУУР  СУМЫН ЗДТГ-ААС 2018  ОНЫ 01 ДҮГЭЭР САРД ХИЙЖ  ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ШУУРХАЙ МЭДЭЭ

2018.01.25                                                                                                                ХУУРЧ

Нэг. Нутгийн удирдлага зохион байгуулалтын талаар

2018 оны сумын ЗДТГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан сумын Засаг даргаар батлуулан ажиллаж байна. Хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэн баталгаажууллаа.

Аймгийн Засаг даргын 2018/01/3-ны өдрийн Б\08 тоот тушаалаар сумын Засаг дарга Б.Баярхүү 2018 оны 01 сарын 24-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.

Иргэний танхимд хурал зөвлөгөөн 3, сургалт 3 удаа тус тус зохион байгуулагдлаа. Хууль эрх зүйн зөвөлгөө авсан иргэн 15 бүртгэгдсэн байна.

2018.01.18-нд Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Засаг даргын албан хаагчидын дунд “Үндсэн хуулийн түүхэн замнал” сургалтыг МТМ-тэн А.Алтансугартай хамтран зохион байгууллаа. Мөн Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулийн буланг гарган иргэдэд мэдээлэл хүргэн ажилласан. 

2018.01.23-нд ХАА-н тасгийн дарга ИТХТ-ийн дунд “Бэлчэрийн тухай” сургалтыг зохион байгуулсан. Сургалтан    ИТХТ-чид бүрэн хамрагдаж  бэлчээрийн даац, ашиглалт, хамгаалалт болон хэсгээр ашиглах “Ногоон алт хөтөлбөр”-ийн тухай ярилцлаа.

            2018 оны 01 сарын 20-ны өдөр Срайдорж Номунханы 8-р дүрийн хувилгаан Лувсандамбийжалцан гэгээнтэн Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын  нийт сүсэгтэн олны заллагаар ирж ном сургаал юугаа айлдлаа. Заллагат Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Сумын ИТХ-ын дарга Х.Нацаг, Засаг дарга Б.Баярхүү болон сүсэгтэн олон оролцлоо. Энэ өдөр Товхонханы сахиус лхам бурхнаа аравнайлж тахих ёслол, даллага авахуулах, гэгээнтнээс адис хүртэх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.  Мөн 01 сарын 21-ны өдөр  Жинсрэг зутгах буюу нийт иргэдээ өвчин зовлонгоос гэтэлгэх, хүссэн хэрэг бүхнийг түргэн бүтээх, хүн малын гарз гаргахгүй байлгах, өвчин зовлонг арилгах, өлзий хутгийг оршоох, ажил үйлсээ түргэн бүтээх, нас буян арвижуулах амыг хариулах олон үйлд зориулан уншлаа.  Бидний заллагыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Срайдорж Номун Хан хувилгаан болон Срайдорж Номун Хан Сангийн ТУЗ-ын гишүүддээ нийт иргэд сүсэгтэн олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

2017 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтны тооллогын дүнгээр нийт –162235 толгой мал тоологдож үүнээс :

         Адуу –6056

         Үхэр – 20161

         Хонь –81572

         Ямаа – 54446 байна.

            2017 оны жилийн эцсээр нийт 5011 хүн 1368 өрх бүртгэгдсэн ба 2018 оны 1 дүгээр сарын байдлаар иргэний бүртгэлд дараах бүртгэлүүд хийгдээд байна. Үүнд:

  • Төрсөн – 7  хүүхдээс эрэгтэй-1, эмэгтэй- 6
  • Гэрлэлт бүртгэл – 2
  • Эцэг тогтоолт – 1
  • Гэрлэлт цуцлалт – 2
  • Нас баралт – 2
  • Иргэний үнэмлэх олголт – 18
  • Шилжин ирсэн – 22
  • Шилжин явсан – 26 тус тус бүртгэгдсэн байна.

Хоёр. Эдийн засаг, нийгмийн бодлогын талаар

Сумын татварын  орлого 1 дүгээр сард  756,1 мян/төгрөгийн төлөвлөгөөтэйгээс  01 дугаар сарын 25 өдрийн  байдлаар 2540,3 мян/төгрөгний гүйцэтгэлтэй буюу 335,9 хувийн биелэлттэй байна.Төсвийн татварын  орлого бүрдүүлэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 1-р сарын санхүүжилт    100 хувь бүтэн ирж  цалин болон  бусад зардлууд  шивэгдээгүй байна.

Төсвийн дотоод хяналт шалгалт хийх төлөвлөгөө гарган сумын засаг даргаар батлуулан 2017 оны дотоод хяналт шалгалтын тайлан ,төрийн сангийн тамга тэмдгийн судалгаа гарган аймгийн санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах болон шуурхай удирдлагаар ханган  шилэн дансны нэгдсэн сайтд тухай бүр байршуулан ил тод байдлын дагуу сар бүр, тухай бүр , улирал бүр , жилд байрлуулах мэдээллийг хуулийн хугацаанд шилэн дансанд байршуулан төсөвт байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санд мэдээллийг үнэн зөв бодитой тогтоосон хугацаанд тогтмол мэдээллүүлэн хяналт тавин ажиллаж байна.

2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тушаах хуулийн хугацаа болсонтой холбогдон сумын 81 аж ахуй нэгжтэй удаа дараа  холбогдон  цахимаар тайлангаа  илгээх сануулга өгөн ажилласан .

2017 оны жилийн эцсийн тайланг төсөвт байгууллагуудаас авсан аймгийн аудитын газар анхан шатны баримтуудыг хуулийн хугацаанд хүргүүлсэн. 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний 2018 оны 01 сарын санхүүжилт:

Цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд:

0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүдэд 230 эхэд 11500,0 мян/ төгрөг

Насны хишиг 134 ахмад настанд 10780,0 мян/төг олгоод байна. Мөн

1.         Ахмад настны тэтгэвэр  1 хүнд    1.540.000  төгрөг

2.         Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр 90   хүнд  101.557.210 төгрөг

3.         Тэжээгчээ алдсаны тэтгэвэр 19 хүнд 23.681.000 төгрөг

4.         Байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч буй  17 иргэнд 10.907.260 төгрөг          

5.         Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй  16   иргэнд 10.706.250 төгрөг

6.         Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч  буй                                                    9 иргэнд 5.212.710 төгрөг                                                                                            

7.         Бүтэн өнчин хүүхдийн асардаг иргэн-1 512.000 төгрөг

8.         Улиралын мөнгөн тэтгэмжийг 35 иргэн 18.102.770 төгрөг

9.         Гэнэтийн  аюул  ослын  улмаас  гэр нь шатсан 2 өрхөд 2,400,000 төгрөг

10.       2 ихэр хүүхэд 2 хүний 4,000,000 төгрөг

11.       Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй     105  иргэнд 36.723.670 төгрөг

12.       Ахмад настны шүдний хөнгөлөлт  16  ахмад настанд  2,585,000 төгрөг

13.       Ахмад настны рашаан сувилалд сувилуулсаны  хөнгөлөлт 2 ахмад настанд  677,000  төгрөг

14.       Ахмад настны рашаан сувилалд сувилуулсаны  замын зардалд 2 хүний 14000 төгрөг

15.       Ахмадын зориулалттай настаны амралт сувилалд 1 хүний 140.000 төгрөг

16.       Сар шинийн баяраар 10 ахмад настанд хүндэтгэл үзүүлсэн.

17.       Насны хишигийг      65-69 насны 55 иргэн 2.750.000 төгрөг

                               70-79 насны 58 иргэн 4.640.000 төгрөг

                               80-89 насны 18 иргэн 2.700.000 төгрөг

                        90- дээш насны 3 иргэн 750.000 төгрөг

17. ХБИ-хиймэл шүд 7 иргэн 668.000 төгрөг

18. Бүрэн хараагүй иргэнтэй өрхийн харилцаа холбооны зардалд 4 иргэн 400.000 төгрөг

19. Хөдөлмөрийн баатарын нэмэгдэл 2 иргэнд 1.800.000 төгрөг

20. Гавьяат цолтон ахмад настанд олгодог нэмэгдэл 3 хүнд 2.250.000 төгрөг

21. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн Алдарт эхийн 1-р одонтой 125 эхэд  25.300.000 төгрөг

22. 2-р зэргийн одонтой   254 эхэд  26.000.000 төгрөг

23. Алдарт эхийн  2-р  зэргийн одонгийн дагалдах 5 эхэд 100000 төгрөг

24. 2017 он гаргаад 42 өрхөд 1-10 сар хүртэлх хугацаанд 25.335.450 төгрөг олгосон байна.

Гурав. Хөдөө аж ахуй, эрүүл ахуй байгаль орчны талаар

Суманд “Хуулиа мөрдье -21” сарын аяныг 2018 оны 01 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж  ажиллаж байна. Аяны хүрээнд аж ахуйн нэгж , байгуулагуудад  зөвлөмж хүргүүлэв.

Мөн согтууруулах ундаа худалдах  түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 7 аж ахуйн нэгжүүдэд “Архидан согтуурахтай тэмцэх тухай “хууль болон “Архины хор уршиг”-ийн талаар мэдээлэл бэлтгэж гарын авлагаар хангасан. 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглоно гэсэн плакатыг Согтууруулах ундаа худалдах  түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй  газруудад  нүдэнд харагдах газарт байршуулав.

Мөн Ерөнхий боловсролын сургууль болон дотуур байрнд “ Архины хор хөнөөлөл”-ийн талаарх мэдээлэл сурталчилгааны материал  зэргийг байршуулав.

Сумын  засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн  А/198 тоот “Сумын  төвийн нутаг дэвсгэрт түүхий эд хүлээн авах  цэгт мал нядалгааны газар ажилуулахыг хориглох”  тухай захирамж гарсан.  Захирамжийн дагуу суманд  түүхий эдийн цэг ажилуулж буй 4 хоршооны  захиралуудад захирамжийг танилцуулж  захирамжийг мөрдөж ажиллах  талаар мэдэгдэх хуудас хүргүүлэв.

Сургуулийн “”Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавиж мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгч ажиллав.

Суманд ажиллаж буй 4 худгийн ус түгээгч нарыг эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах талаар үүрэг өгөв.

            “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн биелэлт “, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын  албан даалгаварын биелэлт зэргийг гаргаж холбогдох газруудад хүргүүлэв.

БОХУБайцаагч И.Наранбаатар, 3 дугаар багийн Байгаль хамгаалагч Ж.Ганцэцэг,  Сум дундын ойн ангийн дарга У.Баярсүрэн, техникч А.Нямхүү, Баялаг ирээдүй ХЭОНөхөрлөл хамтран 2018 оны 01 сарын 12-нд зэрлэг амьтадын биотехнологийн аргаар мараан дээр 30 ш өвс, 40кг хужир тарааж идэш тэжээлийн талбай бэлдэх ажлыг зохион байгууллаа.

1 сарын 25-ны өдөр УБТЗМБүйлдвэрээс  өөрийн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд сумын зорилтод бүлгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд болон өндөр настангууддаа сар шинийн бэлэг болгож түлээний модны туслалцаа үзүүллээ. Ж.Чогсомжав, Ж.Лхагвасүрэн, А.Цонхоон, Б.Гэрэл, Г.Баточир, Д.Наранцэцэг, П.Баатар, Д.Рэгзэдмээ, С.Ууганцэцэг нарын 9 өрхөд туслалцаа үзүүлсэн байна.

Дөрөв. Төрийн захиргаа , үйлчилгээний талаар

 

 

 

Тайлан бичсэн: ТЗХЭЗАХМ-тэн                 Ж.Арслан

               Хянасан: ЗДТГ-ын дарга                                  М.Цэдэндамба

Сүүлд нэмэгдсэн мэдээ