Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Гол усны аюулаас урьдчилан сэргийлье

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 492
Гол ус ихээр үерлэж байгаа тул иргэд та бүхэн дараах зөвлөмжийг дагаж, осол гэмтлээс урьдчилан сэргийлээрэй.
-Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх,
-Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих,
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
-Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоох эрэгт барьж, суурьшихгүй байх. Үерийн аман дээр суурьшсан бол яаралтай аюулгүй газарт орон гэрээ нүүлгэн шилжүүлэх,
-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
-Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхт хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг зөвлөж байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ