Цөөн үгээр

- Тийрэг 3-р багийн ''Хонхор'' Ухаалаг худагтай боллоо - ТЕНДЕРИЙН УРИЛГА -

Сар шинийн барилдаан болно

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 51
САР ШИНИЙН БАРИЛДААН
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан 2023 оны 02 дугаар сарын 17-ны 10 цагт сумын Спорт цогцолборт болно. Бөхийн барилдааны үеэр 2022 оны сумын хөдөлмөрийн аваргууд болон сумын алдарт уяачдын шагналыг гардуулах, сумын байгууллага, аж ахуй нэгжүүд өөрийн харьяаны ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.
Бөхийн барилдааныг Улсын ургацын 3 удаагийн аварга "Атар трейд" ХХК уламжлал ёсоор ивээн тэтгэн зохион байгуулах бөгөөд хүрэлцэн ирсэн нийт ахмадуудын дунд 3.0 сая төгрөгийн шагналын сантай "Азын сугалаа" явуулна.
Зохион байгуулагч: ЗДТГ, Спорт цогцолбор
Ивээн тэтгэгч: "Атар трейд" ХХК