Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Цагааннуур сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлэгийн тендер зарлагдлаа

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 176

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022-05-17 ​Тендер шалгаруулалтын нэр: Цагааннуур сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлэг

​Тендер шалгаруулалтын дугаар: СЭАОНӨГ/202212033 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Цагааннуур сумын зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, замын гэрэлтүүлэг–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерийг 2022 оны 05 -р сарын 25 -ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 -р сарын 25 -ны өдрийн 10 цаг 30 минут-т зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол, Сэлэнгэ, Цагааннуур сум, 3-р баг , 1, ЗДТГ, 203 70366606 tsagaannuur@selenge.gov.mn www.tender.gov.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ