Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 723

Цагааннуур  сайхан нутгаараа овоглосон сайн сайхан амьдралыг бүтээхийн  төлөө ажиллаж  хөдөлмөрлөж, суралцаж яваа нутгийн зон олонтойгоо эрин зууны мэдээлэл, технологийн гайхамшигт ололтыг дагуулсан цахим, вэб хуудсаар мэндчилж байгаадаа баяртай байна. Цагааннуур сумын Засаг Даргын Тамгын газар   нь үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хvнд сурталгvй, нээлттэй, ил тод болгож мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин  энэхүү цахим хуудсыг ажиллуулж байна.

Манай цахим хуудсанд  зочилсноор байгууллагын зорилго, зорилт, хийж гүйцэтгэж байгаа ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөр, цаг үеийн үйл явдал үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллүүдийг энэхүү цахим хуудаснаас олж авах боломжтой юм.

Цахим хуудаснаа зочлогч иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, сум орон нутгаас төрөн гарсан төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүд, Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагууд, нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл, оюунаа зориулагч хэн бүхэнтэй хамтран, тэдний мэргэн ухаан, бүтээлч сэтгэлгээнд түшиглэн ажиллах болно.

ЦАГААННУУР СУМЫН ЗАСАГ ДАРГА Ц.БАЯНБААТАР 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ