Цөөн үгээр

- Соёлын төвийн 04-р сарын төсвийн гүйцэтгэл - Ойн ангийн 2023 оны батлагдсан төсөв - Ойн ангийн 04-р сарын төсвийн гүйцэтгэл

Түүхэн замнал

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 715

 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум нь 1924 онд байгуулагдсан. Ардын хувьсгалын дараа засаг захиргааны нэгжүүдийг шинэчлэн зохион байгуулахад Зүүнбүрэн хан уулын хошуунд харъяалагдан тус хошууны тамгын газрыг Цагааннуур сумын нутаг Тамгын хоолойд  суурьшуулж байсан.

Тус сум 1924-1931 он хүртэл Зүүнбүрэн хан уулын хошууны, 1931-1936 он хүртэл Газар тариалангийн аймгийн, 1936-1956 он хүртэл Сэлэнгэ аймгийн, 1956-1960 онд Булган аймгийн, 1960-1969 он хүртэл дахин Сэлэнгэ аймгийн харъяанд Цагааннуур сум гэсэн засаг захиргааны нэгж, 1969 -1976 онд Сүхбаатар хотын Зэлтэр Сангийн аж ахуйн Цагааннуурын тасаг гэж нэрлэгдэж байжээ.

1976 онд атрын 2-р аяны хүрээнд БНМАУ-ын СНЗ-ийн 376 тоот тогтоолоор Түшиг сумын Зэлтэрийн САА-н Цагааннуурын 2 дугаар тасгийг түшиглэн үр тариа, нарийн ноост хонь, саалийн механикжсан ферм гэсэн аж ахуйн чиглэлтэйгээр, “Найрамдал” САА буюу одоогийн Цагааннуур сум шинэчлэн байгуулагдсан түүхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ