Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 282

СУМЫН БЭЛЭГ ТЭМДЭГ

          Сумын  бэлэг тэмдэг нь ИТХ-ын 2004 оны 02 тоот тогтоолоор батлагдсан.Бэлэг тэмдэг ньариун цагаан үйлсийг бэлгэдсэн дугуй цагаан дэвсгэрийн гол хэсэгт тариан түрүүгээр хөвөөлсөн нь Товхонхан уул, Цагааннуурын мандал, тариан талбайг дүрсэлсэн бөгөөд дүрсийн доод хэсэгт хүчит техникийг бэлгэдэн арааг байрлуулж ашид мөнхийн баранзад хадаг дээр Цагааннуур сум гэж бичсэн байна.  Бэлэг тэмдгийн дэд гол хэсэгт Сэлэнгэ гэж бичсэн байна.  Бэлгэдэл нь Цагааннуурчуудын Товхонхан уулаа шүтэн хамгаалж Цагааннуурынхаа хөндийд хүчит техник эзэмшиж газар тариалангийн үйлдвэрлэл зонхилон эрхэлж арвин ургац хурааж ариун цагаан үйлсээрээ алдаршин, ашид мөнхөд мандан бадарч явахыг бэлгэдсэн байна.

СУМЫН ТУГ

Сумын туг нь өнө мөнхийг бэлгэдсэн цэнхэр өнгөтэй байна. Тугны гурав хуваасны нэгийн ишин талын урд дээд хэсэгт сумын үйлдвэрлэлийн үндэс амьдралын эх сурвалж бахархал болсон гэзэр тариалангийн үйлдвэрлэлийн бэлгэ тэмдэг тариан түрүүг босоо байрлалтайгаар , тугны  гурав хуваасны нэгийн доод хэсэгт өвөг дээдэс болон өнөө үеийнхэн орон нутгаа хөгжүүлэх үйлсэд ариун цагаан сэтгэлээрээ хазайхгүй тэгш явж ирснийг билэгдэн хос цагаан дагнаасын дунд Сэлэнгэ мөрний долгио, нуурын мандлыг хэвтээ байрлалаар дүрсэлсэн байна.  Туг нь үзүүр хэсэгтээ хүчирхэг төв бодлогыг илэрхийлсэн шар цацагтай байх болно. Тугны ишний оройн хэсэгт сүр хүчний бэлгэдэл хорол хэлбэрийн зөв байрлах зэвээс шар өнгийн торгомсог утсаар ороож хийсэн төвшин төгөлдрийн бэлгэдэл хос залаатай байна.Сумын туг нь өнө мөнхийг бэлгэдсэн цэнхэр өнгөтэй байна. Тугны гурав хуваасны нэгийн ишин талын урд дээд хэсэгт сумын үйлдвэрлэлийн үндэс амьдралын эх сурвалж бахархал болсон гэзэр тариалангийн үйлдвэрлэлийн бэлгэ тэмдэг тариан түрүүг босоо байрлалтайгаар , тугны  гурав хуваасны нэгийн доод хэсэгт өвөг дээдэс болон өнөө үеийнхэн орон нутгаа хөгжүүлэх үйлсэд ариун цагаан сэтгэлээрээ хазайхгүй тэгш явж ирснийг билэгдэн хос цагаан дагнаасын дунд Сэлэнгэ мөрний долгио, нуурын мандлыг хэвтээ байрлалаар дүрсэлсэн байна. Туг нь үзүүр хэсэгтээ хүчирхэг төв бодлогыг илэрхийлсэн шар цацагтай байх болно. Тугны ишний оройн хэсэгт сүр хүчний бэлгэдэл хорол хэлбэрийн зөв байрлах зэвээс шар өнгийн торгомсог утсаар ороож хийсэн төвшин төгөлдрийн бэлгэдэл хос залаатай байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ