Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Байгууллагын зорилго, зорилт

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 257

Цагааннуур сумын ЗДТГ-ын алсын хараа, зорилго, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зарчим, стратегийн зорилт

 

Алсын хараа:

ЗДТГ-ын алсын хараа нь “Ухаалаг төлөвлөлт-оновчтой гүйцэтгэл”-ийг хэрэгжүүлэгч төрийн байгууллага болно.

Эрхэм зорилго:

ЗДТГ-ын эрхэм зорилго нь Үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зөв

бодлого, зөв үйлдэл, зөв манлайллыг түүчээлэгч” төрийн байгууллага болно.

 

Үйл ажиллагаандаа баримтлах зарчим:

Хууль дээдлэх, шударга байх: Сумын Засаг даргын ажлын алба нь сумын ИТХ,

Засаг даргад улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан зөвлөгөө дэмжлэг үзүүлж, гагцхүү Монгол улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.     

            Тунгалаг, нээлттэй байх зарчим: Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж,  төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

Шуурхай, бүтээмжтэй байх: Хууль тогтоомж, сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хурдан шуурхай, өндөр бүтээмжтэй зохион байгуулах, түүнчлэн иргэдийн өргөдөл, гомдол, саналыг богино хугацаанд барагдуулна.

            Мэргэшсэн, тогтвортой байх: Сумын Засаг даргын Тамгын газар нь цомхон, чадварлаг, мэргэшсэн тогтвортой төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, үйл ажиллагааг тасралтгүй явуулна.

Хариуцлага хүлээдэг байх: Сумын Засаг даргын Тамгын газар нь төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.

 Нийгмийн итгэлцэлийг бэхжүүлэх: ЗДТГ-ын үйл ажиллагааны гол үндэс нь иргэдийн эрхэмлэн дээдлэх зүйлсийг бий болгоход чиглэсэн байх, төрийн байгууллага ба иргэдийн оролцоотой хамтын үйл ажиллагааны үр дүн нь нийт иргэдэд үнэ цэнэтэй зүйл бүтээдэг байх тухай юм. Өөрөөр хэлбэл, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Дээрх зарчмууд нь Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэхдээ байнга эрхэмлэж байх үнэт зүйл байх бөгөөд ийм соёл, үнэлэмжийг бий  болгоход чиглэгдсэн дотоод удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ