Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Сумын Засаг даргын Тамгын газар

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 747

Засаг захиргаа ХАА-н онцлогт тулгуурлан Атар газар эзэмших 2 дахь аянаар БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1976 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн 357 тоот тогтоолоор Найрамдал сангийн аж ахуйг тэр үеийн Зэлтэрийн САА-н үр тарианы 3 дугаар тасгийг түшиглэн байгуулахад Засаг захиргааны шинэ нэгж бий болж БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1977 оны 3 дугаар сарын 17 өдрийн 64- р зарлигаар САА-г харъяалсан Цагааннуур сум, төв нь Хуурч гэж нутаг дэвсгэрийн хилийн цавыг тогтоон Ардын депатутыг сонгох сонгуулийг 1977 оны 4 дүгээр сарын 17 өдрийн Ням гарагт явуулахаар шийдвэрлэж байжээ. САДХГЗахиргааны даргаар Ч.Аюур сонгогдож, сум, сангийн аж ахуйн даргыг хавсран гүйцэтгэж байв. САДХГЗ-ын орлогч дарга С.Дондогсамбуу, нарийн бичгийн дарга н.Баатар нар ажиллаж байжээ. Шинэ үндсэн хуулийн заалтанд нийцүүлэн, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинээр батлагдан, ардчилсан анхны сонгууль явагдахад Сумын засаг дарга гэсэн удирдлагын шинэ бүтэц бий болж, уг албан тушаалыг аймгийн засаг дарга батламжлахад Сумын Засаг даргаар К.Тлеухан сонгогдож, Засаг даргын Тамгын газрын шинэ бүрэлдэхүүн бий болсон.

Засаг даргаар:

  • К.Тлеухан                           1992-1996 он
  • Ч.Жаргалсайхан                1997-2016 он
  • Б.Баярхүү                           2016-2018 он
  • Н.Зоригоо                           2018 -2020 он
  • Ц.Баянбаатар 2021 оноос хойш тус тус Засаг даргаар,

Засаг даргын орлогчоор :

  • Ч.Жаргалсайхан                1992 он
  • З.Батцэнгэл                       1992-1996 он
  • Ц.Лхагвасүрэн                   1996-1997 он
  • Ц.Батцэнгэл                       1997-2000 он
  • Ц.Лхагвасүрэн                   2000-2004 он
  • Ц.Баянбаатар                    2005-2008 он
  • Н.Амаржаргал                   2008-2016 он
  • Н.Зоригоо                          2016-2018 он
  • Т.Отгонсүрэн                     2018-2020 он 
  • Б.Ууганбаяр                       2021 оноос тус тус  Засаг даргын орлогчоор,

Засаг даргын Тамгын газрын даргаар 

  • Ч.Жаргалсайхан              1992-1994 он
  • Ц.Батцэнгэл                     1994-1995 он
  • Ч.Алтанхуяг                     1995-1997 он
  • Ч.Бадарч                          1997-2004 он
  • Д.Алтанзориг                   2005-2016 он
  • М.Цэдэндамба                2017-2018 он
  • Ж.Агиймаа                      2018-2019 он
  • Д.Энхзаяа                       2019 -2020 он
  • Д.Алтанзориг  2021 оноос тус тус Засаг даргы Тамгын газрын даргаар ажиллаж байна.

Тус сум нь Оргих, хуурч, Тийрэг 3 багтай. Оргих багийн Засаг даргаар Д.Сонсонбаярлах, Хуурч багийн даргаар Н.Батбаяр, Тийрэг багийн даргаар Б.Дамдинбазар нар ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газар нь Санхүүгийн алба, ХАА-н тасаг , Мал эмнэлэгийн тасаг гэсэн 3 нэгжтэй.

Санхүү албаны дарга Х.Дашцэрмаа

ХАА-н тасгийн дарга                 Ч.Алтанхуяг

МЭТ- дарга                     М.Алтаннавч тус тус ажиллаж байна.

Тус Засаг даргын Тамгын газарт улс төрийн албан тушаалтан 5, төрийн захиргааны албан тушаалтан -18, төрийн үйлчилгээний албан тушаалтан -11 нийт 32 төрийн албан хаагч, орон тоо бүтэцтэйгээр 1352 өрхийн 5147 иргэнд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газар нь “Төрийн үйлчилгээг иргэн бүрт” уриан дор 2020 оноос Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг сумандаа нэвтрүүлж, 55 нэр төрлийн лавлагаа мэдээллийг нэг шатлалт үйлчилгээгээр иргэдэд хүргэж үйлчлэхийн зэрэгцээ Иргэний танхим, Эрхзүйн цахим хөтөч буланг байгуулан, иргэдэд хууль эрхзүйн зөвлөгөө, мэдлэг мэдээллийг олгож байна.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ