Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

"УРГАЦЫН БАЯР - 2018", Аймгийн баяр наадамд арслан, начин цол хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 971

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Ургацын баяр-2018” арга хэмжээ 2018-11-07-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн ургацын баярын үйл ажиллагааг аймгийн баяр наадамд арслан, начин цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат аймгийн арслан Б.Орхонбаяр, аймгийн начин Б.Очирхуяг нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг хамтатган зохион байгуулснаараа онцлог сайхан баяр болж өнгөрсөн юм.

2018 онд Цагааннуур сум цаг агаарын байдал таагүй байсан ч тэнгэр хангай ивээлээ хайрлаж нийт 37769 га-аас 54088 тонн ургац хураан авсан амжилттайгаар ургацын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 2018-11-07-ны өдөр зохион байгуулсан ба нийт 23 иргэн 8 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээ тодрууллаа.

  1. Шилдэг “ Сүү сүүн бүтээгдэхүүн”-ээр 1 дүгээр багийн иргэн Д. Нарантуяа
  2. Шилдэг “Хүнсний ногооны бүтээгдэхүүн”-ээр 2 дугаар багийн иргэн Г. Үүрцайх
  3. Шилдэг “Модон эдлэл уран хийц”-ээр Ц. Бямбаа нар тус тус шалгарсан

 

 

“Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл-2018” Үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон иргэд нийт 3,125,000 мянган төгрөгийн борлуулалтыг хийсэн байна.

Баярын хурал, аймгийн баяр наадамд арслан, начин цол хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдааныг 2018-11-08-нд зохион байгуулсан юм.

Сумын ургацын баярын үйл ажиллагааг хүндэтгэн УИХ-ын гишүүн АНБДарга Д.Эрдэнэбат, Аймгийн БСУГДарга Ч.Жаргалсайхан, Таван хан бөхийн дэвжээ, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй мөн тариалан эрхлэгч иргэн ААН-үүд оролцсон байна.

Ая дууны эгшгийн цэнхэр хадаг дэлгэн дуучин Сөрөлт, Түмэнөлзий, Батсүх, бяцхан авьяастан Батэнэрэл, дуучин Ш.Хүрэлбаатар, Авьяаслаг Монголчууд шоуны алтан базрын эзэн Э.Энх-Эрдэнэ нар хүрэлцэн ирлээ.

Ургац хураалтын үйл ажиллагаанд амжилттай оролцож байгууллага хамт олноо манлайлан ажиллан ХХААХҮЯамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр өндөр настан Б.Намсрай, М.Баатарсүрэн, Г.Дамба, Ц.Чулуунбат, Б.Нарантуяа, мөн Ургацын хишиг ХХК-ны ажилтан Б.Баттулга, Баянсэлэнгэ ХХК-ны ажилтан Ж.Хишигжаргал, Атартрейд ХХК-ны ажилтан Э.Ганжуур, Гацуурт ХХК-ны ажилтан Д.Алимаа, Улсын аварга Т.Намжилдорж, Товхоннхан ХХК-ны ажилтан П.Батбилэг, Б.Туяа, Тариан цацал ХХК-ны ажилтан Д.Ганбаатар нар шагнагдсан бол Эрүүлийг хамгаалах Тэргүүний ажилтан цол тэмдгээр сувилагч Ч.Болорсайхан, бага эмч А.Энхдэлгэр, Санхүү банкны тэргүүний ажилтнаар Товхонхан ХХК-ны ажилтан Ч.Баасандулам, Б.Одончимэг нар ХХААХҮЯамны Жуух бичгээр Сэлэнгэ тариа ХХК-ны ажилтан Б.Энхтүвшин, Нарийн шүрэн ХХК-ны ажилтан Д.Баярмагнай, Гацуурт ХХК-ны ажилтан Г.Пүрэвбаатар, Манхтай трейд ХХК-ны ажилтан С.Баярсайхан нар Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр ЭМТөвийн үйлчлэгч Д.Мягмаржав, сувилагч Б.Цолмон Аймгийн Засаг даргын Жуух бичгээр Товхонхан ХХК-ны ажилтан Б.Баатар, Т.Төмөр, Ургацын хишиг ХХК-ы О.Энхбаяр, Атартрейд ХХК-ны Ц.Эрдэнэбилэг, Их жаргалан уул ХХК-ны Б.Батбилэг нар шагнагдсан бол Сумын Засаг даргын Жуух бичгээр Товхонхан ХХК-ны О.Мягмардорж, Ч.Энхтуул, Баянсэлэнгэ ХХК-ны ажилтан Н.Батзул, Атарнуур ХХК-ны ажилтан О.Батрагчаа, Ургацын хишиг ХХК-ны ажилтан Н.Оргилбат, Атартрейд ХХК-ны ажилтан З.Эрдэнэбат нар шагнагдсан байна. Тэргүүний залуу алтан медалиар Товхонхан ХХК-ны П.Ганхуяг, У.Батсайхан нар, Сумын хүндэт тэмдгээр аймгийн арслан Б.Орхонбаяр шагнагдлаа. Хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж 43 иргэн сумын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсанг дуулгахад таатай байна.

Аймгийн баяр наадамд арслан начин цол хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаанд нийт 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Улсын харцага Б.Одгэрэл түрүүлж, аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэсэн байна.

Нийт тариаланч иргэн аж ахуйн нэгжийн хандиваар аймгийн баяр наадамд арслан цол хүртсэн Б.Орхонбаярт 15,000,000 сая төгрөг, аймгийн начин цол хүртсэн Б.Очирхуягт 10,000,000 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардууллаа. Сумын нийт иргэд тариаланчдынхаа итгэлийг алдалгүй Улсын цолтон болохыг Б.Орхонбаяр, Б.Очирхуяг нарт дэвшүүлье.

Мөн Ургацын баярын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан хандив туслалцаа үзүүлсэн тариалан эрхлэгч иргэн ААН-үүддээ талархал илэрхийлье.

Та бүгдийн ажил үйлс буудай тариа шигээ арвин их олз омогтой байхыг хүсэн ерөөе.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ