Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1364

Цагааннуур сумын хэмжээнд хуурайшилт ихтэй байгаа тул ой хээрээр явахдаа галын аюулаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой байна уу.
Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
– түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
– Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
– Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
– Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах,шороон зурвас гаргах
– Түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
– Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
– Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх
– зарлан мэдээллийн дуут дохиотой байх – ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

- Сумын Гамшгаас хамгаалах штаб-

Сүүлд нэмэгдсэн мэдээ