Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Танилцуулга

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 525

      Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын  2 дугаар цэцэрлэг нь 2019 оны 12 дугаар сарын 10 өдөр  улсын комисс хүлээн авснаар үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус цэцэрлэгийг байгуулах хэрэгцээ шаардлага нь тойргийн нийт хамран сургах хүүхдийн СӨБ-ийн хамран сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, 1 дүгээр цэцэрлэгийн ачааллыг бууруулах, хүүхдийг эрүүл аюулгүй, ая тухтай орчинд сурч хөгжих боломжоор хангах.

  • Барилгын хүчин чадал- 150 хүүхэд
  • Бүтэц орон тоо үндсэн- 26, гэрээт-4, нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй.

Үүнд: Удирдах-1 /эрхлэгч/, гүйцэтгэх-9 /арга зүйч-1, бүлгийн багш- 6, хөдөлгөөн-эрүүл мэндийн багш-1, ня-бо-0.5, эмч-0.5/, үйлчлэх ажилчид-16 /туслах багш-6, нярав-1, Тогооч-2, угаагч-2, үйлчлэгч-2, жижүүр-3/, гэрээт-4 /галч/

Тойргийн хамрагдвал зохих хүүхдийн тоо-354

Тус цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоо- 180

  •     СӨБ-ын хамран сургалтын цэвэр жин-50.8%
  • Нэг багшид ногдох хүүхдийн тоо- 30
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамрагдалт- 50%
  • Зэрэгтэй багшийн эзлэх хувь-42.8%
  1. Хамран сургах тойргийн хүүхдүүдээс өөр цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүд:

1 дүгээр багийн -30 хүүхэд /Цагааннуур сум 1-р цэцэрлэгт/

2 дугаар багийн-15 хүүхэд /Цагааннуур сум 1-р цэцэрлэгт/

1 дүгээр багийн 12 хүүхэд /өөр хот, аймаг, сумын цэцэрлэгт/

}2 дугаар багийн 24 хүүхэд /өөр хот, аймаг, сумын цэцэрлэгт/

Нийт -71 хүүхэд буюу 20 % -нь өөр цэцэрлэгт хамрагдаж байна.


 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд

/хамран сургах тойргийн/

 

Тайлбар: 6 хүүхдээс одоогийн байдлаар 3 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн 50 % нь хамрагдаагүй байна. Эдгээр хүүхдүүд нь Улаанбаатар хотод Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд оношилсон эмчийн комиссын дүгнэлттэй сумын ЭМТ-д бүртгэлтэй болно.  

ЦААШИД:

        1.Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд СӨБ олгох үйл ажиллагааг тэгш хүртээмжтэй чанартай хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа тул Хувилбарт сургалтын буюу “Нүүдлийн цэцэрлэг”-ийн үйлчилгээг хүргэх, Сургалт эрхлэх үйл ажиллагааны хэлбэрт “ Хувилбарт сургалт”-ын эрх авах үйл ажиллагааг сумын Засаг Даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулах.

        2.Багийн засаг дарга болон сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэнтэй хамтран 5 настай хүүхдиийг заавал СӨБ-д хамруулах  ажлыг зохион байгуулах.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ