Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Соёлын төвийн танилцуулга

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 501

Соёлын төв нь 1976 онд Тасгийн “Улаан булан”  нэртэйгээр анх байгууллагдаж эрхлэгч буюу кино механикчаар Мандаа ажиллаж байсан.

1980 оноос ажилчны клуб нэртэй болж эрхлэгчээр нь Борбанди гэдэг хүн ажиллан үйлчлэгч хөгжмийн багш номын санч, кино механикч зэрэг 5 орон тоотой МҮЭ хорооны харьяанд ажиллаж  байсан.

1991оноос Соёлын  төв болон  сумын АДХГЗ-ны 20-р тогтоолоор аж ахуйн тооцоон дээр гаран эрхлэгчээр Ч.Бадарч ажиллаж байсан.

2000 оноос Соёлын төв нь 6 ажиллагсадтай  жилдээ 2-3 уран бүтээл шинээр хийж  нийт 110 -124 соёл урлаг спорт хүмүүжлийн ажлыг хөдөөгийн 1 багт  төвийн 2 баг, үр тарианы 6 ААНэгжид хүргэн  нийт давхардсан тоогоор 12000-14000 гаруй хүн амд үйлчилдэг.

Одоо манай суманд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан 5, Монгол Улсын Тэргүүний уран сайханч 3, Монгол Улсын Тэргүүний Ардын авьяастан 5 төрөн гарч уран бүтээлээ туурвин хамтран ажиллаж байна. Мөн 1985 онд байгуулагдсан МУСТАжилтан Б.Жаргалсайхан ахлагчтай авьяаслаг гэр бүлийн  “Элбэрэл” хамтлаг нь 2 жилд нэг удаа “Урлагийн тэнгэртэй хүүхэд нас” уран бүтээлийн тоглолтыг ард иргэдэд толилуулан өөрийн үр хүүхдүүддээ уламжлуулан өвлүүлж байдаг.

2015, 2017 онд аймгийн шилдэг Соёлын төв, 2015 онд АЖБРӨНСН-н “Топ Стандарт” цомоор шагнагдсан.

       Манай хамт олон : Хүн амын дунд соёл хүмүүжил,чөлөөт цагийн ажлыг зохион байгуулж хүмүүний оюуны болон соёл чөлөөт цагийн эрэлт хэргэцээг ханган тэдэнд мэдлэг боловсрол , хүмүүжил олгон авьяас чадварыг нь нээн илрүүлэн түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн, хүмүүнлэг оюунлаг, соёл урлаг үндэсний уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилго  тавин ажиллаж байна

 

Соёлын төвийн үйл ажиллагаа

Соёлын төв нь  “Тогтвортой амьжиргаа” төсөл  хамрагдан “Чанартай үйлчилгээ-тохилог орчин” төслийг хэрэгжүүлэн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж таатай орчинг бүрдүүлэн үзэгчдын суудлын тоог нэмэгдүүлэх зорилгоор 100 хүний багтаамжтай ложьд хийлгэн тохижуулсан. Сум болон ОНХС*ийн хөрөнгө оруулалтаар 14,0 сая төгрөгний орчин үеийн стандарт хангасан хөгжим техник гэрэлтүүлэгээр техник хэрэгсэлийн шинэчлэлт хийсэн.

          Ñî¸ëûí òºâ íü õ¿¿õýä çàëóó÷óóä èðãýäèéн авьяас чадварыг хөгжүүлэхийн  дагуу морин хуур, даралтат болон үндэсний  хөгжим, бүжиг , дууны зэрэг дугуйлан сургалтыг зохион байгуулж жилдээ дунджаар  50-80 хүүхэд залуучууд  хамрагдан суралцдаг.

7 дахь үеийн биелээч МУТААвьяастан Шинэбилэг нь шавь сургалтаар 24 хүүхдэд хотон, баяд,дөрвөд,захчин бий биелгээг заан сурган нутгийн соёлын бренд бүтээгдхүүн болгох зорилготой ажиллаж байна.

Номын сан

       “Тогтвортой амьжиргаа” төсөлд хамрагдан “тохилог номын сан “ төслийг хэрэгжүүлэн тохижуулж мөн гэр бүлийн уншлагын танхимыг байгуулан иргэд хүүхэд уншигчдын ном унших таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

 Номын сан.нь 12 уншигчийн суудалтай жилдээ 1000-1500 уншигчид 2000-3000 гаруй ном олгож мөн хүрэлцэн ирж үйлчлүүлэх боломжгүй иргэдэд  зөөврөөр 112-169 номыг хүргэн өгч үйлчилдэг. Уншигч иргэд  хүүхдүүдийн дунд соёл хүмүүжлийн 4-6 ажлыг зохион байгуулж тэдний ном унших дуршилыг төрүүлэн жилдээ төсөв хөрөнгө оруулалт, хандиваар 300,000-1000,000 төгрөгний номоор номын фондоо баяжуулт хийн номын фонддоо 5000 гаруй номтойгоор үйл ажиллагааг явуулж байна.

Орон нутаг судлах танхим

      Орон нутаг судлах танхимийг 1994 онд Улаанбаатар хот дахь  нутгийн зөвлөл сумын засаг даргатай хамтран санаачлан үүсгэн байгуулж  2012 оноос Орон нутаг судлах танхимыг соёлын төвийн дэргэд байршуулан тохижуулан ажиллуулсан нь иргэд хөдөлмөрчдөд нээлттэй болж үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэн сум орон нутаг, алдартан гавьяатнуудаа нийтэд сурталчилан таниулж ЕБСургуультай хамтран иргэншил,түүхийн хичээлийг сард 2-3 удаа орон нутаг танхимд хичээллэн хүүхэд багачуудад орон нутгаа таньж мэдэх түүхээрээ бахархах сэтгэл төрүүлдэг. Одоогоор 62.246.0 төгрөгний 349 ширхэг үзмэртэй жилдээ 1000-1600 орчим үзэгчдэд үйлчилдэг.

Манай сумын нутаг дэвсгэрт Түүх соёлын 209 үл хөдлөх дурсгалт зүйлсийг  аж ахуйн нэгж ,байгууллага, иргэдтэй хамтран хамгаалах, сэргээн засварлах ажлыг жил бүр тогтмол хийн ажилладаг.

Соёл урлагийн үйл ажиллагааны түүхэн замналаас:

1980 оноос ажилчны клуб нэртэй болж эрхлэгчээр нь Борбанди  байсан бөгөөд энэ үеэс драмын төрөл үүсэн хөгжиж  Ч.Ойдовын зохиол  “Далан худалч”, “Жаргалыг хүссэн Мөнхөө” ,  А.С. Пушкиний “Алтан загасны үлгэр”,  П.Хорлоогийн зохиол “ Алтан үст охин “ зэрэг түүхэн болон хүүхдийн  жүжгийг найруулан тавьж өөрийн болон аймаг, зэргэлдээ сумдаар аялан  тоглож иргэд хөдөлмөрчдөд  соёлын үйлчилгээг үзүүлж байсан. 

                             “Алтан үст охин” жүжгийн хэсэг   

Мөн  Ц.Тогоодой, Ц.Сүхбаатар, Баяраа, Төмөрчөдөр, Дарьбазар нарын тариаланч залуучуудын авьяас чадварын дэмжлэгтэйгээр  эстрадûí äóó хөгжмийн “Атрын уянга” хамтлаг байгуулан  өөрийн болон зэргэлдээ сумдын залуучуудын хэрэгцээг ханган тоглож байжээ. 1993 оноос  орон нутгийн теле студийг байгуулан  өөрийн гэсэн нэвтрүүлгийн өрөө танхимтай , техник хэрэгсэл, сувагтай болж  ард иргэдэд суманд болсон цаг үеийн үйл ажиллагааны явцийн мэдээлэл  болон урлаг уран сайхны нэврүүлгийг бэлтгэн толилуулж эхэлсэн. 1990 онд Сэлэнгэ аймагт Соёл урлагийн 3 хоногийг зохион байгуулж “Ээж наран” жүжиг болон бүрэн хэмжээний концертыг тоглон сэлэнгэ аймгийн иргэд хөдөлмөрчдөд толилуулж байв

       2004 онд сумын 80 жилийн ойн баяраар сум сурталчилах 3 хоногийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж “Миний нутгийн шүтээн” концерт, Ч.Ойдовын зохиол “Далан худалч “ жүжиг, 2014 онд сумын 90 жилийн ойд зориулсан “Цагааннуурын цалигаа” тоглолтыг хийн Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Алтан намар “дууны уралдаан, “Мөнгөн хараацай” яруу найраг ,уран уншлагын уралдааныг зохион байгуулан  аймгийн иргэд хөдөлмөрчид хүүхэд залуучуудад тоглож үзүүлсэн.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ