Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

"Эрүүл агаар-Эм" цасны баярын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 114
Иргэдийн дунд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сумын ЗДТГ, ЭМТ, Спорт цогцолбор хамтран “ЭРҮҮЛ АГААР ЭМ” цасны баярын арга хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Цасны баярын арга хэмжээнд байгууллага хамт олон, найз нөхөд, гэр бүл хамаатан садангаараа баг бүрдүүлэн оролцож, нийт 12 баг хөл бөмбөг, олс таталт, сумо зэрэг уралдаант тэмцээнд өрсөлдлөө. Тэмцээн уралдаанд амжилттай оролцсон баг тамирчдыг сумын ЭМТ-өөс урамшуулан шагналаа. Шагналыг сумын Засаг дарга гардуулан өгч, баяр хүргэлээ.
Хөлбөмбөг:
1-р байр: Спорт цогцолбор
2-р байр: Тайван хамтын хүч
3-р байр: ЗДТГ
Олс таталт
1-р байр: Найзууд
2-р байр: Элгэмсэг
3-р байр: Тайван хамтын хүч
Сумо – Эр:
1-р байр: Эмэгтэйчүүдийн холбоо
2-р байр: Элгэмсэг
3-р байр: Эрүүл мэндийн төв
Сумо – Эм:
1-р байр: Найзууд
2-р байр: Тайван хамтын хүч
3-р байр: ЗДТГ
Багийн дүнгээр "Найзууд" баг 1-р байр, "Элгэмсэг" баг 2-р баг, "Тайван хамтын хүч" баг 3-р байр тус тус эзэллээ.
Цасны баярын арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажилласан, байгууллага хамт олон, оролцсон иргэддээ талархал илэрхийлье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ