Цөөн үгээр

- Ойн ангийн 08-р сарын төсвийн гүйцэтгэл - Соёлын төвийн 08-р сарын төсвийн гүйцэтгэл - ЭМТ-ийн 08-р сарын төсвийн гүйцэтгэл

Сумын аварга шалгаруулах "Ахмадын волейбол"-ын тэмцээн зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 8 сарын өмнө Үзсэн: 55
2023 оны спортын тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ахмад тамирчин, спортын мастер Б.Аюушийн нэрэмжит сумын аварга шалгаруулах "Ахмадын волейбол"-ын тэмцээнийг улсын ургацын аварга "Баянсэлэнгэ" ХХК ивээн тэтгэн амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 4 эрэгтэй, 7 эмэгтэй баг тамирчид оролцсоноос эрэгтэй төрөлд 1 дүгээр байранд ИТХ-ын баг тамирчид, 2 дугаар байранд ЗДТГ-ын баг тамирчид, 3 дугаар байранд Нэгдүгээр цэцэрлэгийн баг тамирчид, эмэгтэй төрөлд 1 дүгээр байранд ЕБС-ийн баг тамирчид, 2 дугаар байранд Спорт цогцолборын баг тамирчид, 3 дугаар байранд Худалдаа үйлчилгээний баг тамирчид тус тус байр эзэллээ. Мөн тамирчдаас шилдэг холбогч, довтлогч шалгаруулан ивээн тэтгэгч байгууллагаас шагнаж урамшууллаа. Эрэгтэй шилдэг довтлогчоор "ИТХ" багийн тамирчин н.Атарсайхан, шилдэг холбогчоор "2 дугаар цэцэрлэг" багийн тамирчин н. Нямсамбуу, эмэгтэй шилдэг довтлогчоор " Худалдаа үйлчилгээ" багийн тамирчин н.Энхтуяа, шилдэг холбогчоор "ЗДТГ" багийн тамирчин н.Оюунчимэг нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон тамирчдаас хамгийн өндөр настай 2 тамирчныг ивээн тэтгэгч байгууллагаас урамшууллаа.
Ахмад настан, спортын мастер Б.Аюушд үр хүүхэд, шавь, сумын удирдлагууд, ивээн тэтгэгч Баянсэлэнгэ ХХК, сумын Ардчилсан намын хороо, худалдаа үйлчилгээний хамт олноос эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардуулан өглөө.
Тэмцээнийг ивээн тэтгэсэн Баянсэлэнгэ ХХК, хамтран зохион байгуулсан Спорт цогцолбор, оролцсон баг тамирчдадаа талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе.
Цагааннуур сумын ИТХ, ЗДТ