Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

2021 ОНЫ АЙМГИЙН АВАРГУУДДАА ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 131
"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн босгон дээр ажил хөдөлмөрөө үнэлүүлэн "АЙМГИЙН АВАРГА" болсон иргэд, хамт олны шагналыг гардуулах ажил явагдаж байна. Цагааннуур сумаас
 "Аймгийн аварга хамт олон" -оор Ц.Сүрэн захиралтай "Бургастайн хишиг" ХХК,  
"Аймгийн аварга малчин"-аар Оргих 1-р багийн малчин А. Шагдарсүрэн 
"Аймгийн аварга механикжуулагч"-аар "Шаргал тариа" ХХК-ийн механикжуулагч Д.Ганбат нар шалгарсан бөгөөд шагналыг өнөөдөр  Сэлэнгэ аймгийн Засаг даргын Орлогч Ж.Сайнцог, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Болорзул, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Баярзул болон Цагааннуур  сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн гардууллаа. 
Аваргууддаа баяр хүргэж, ирэх усан бар жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөе. 
Цагааннуур сумын ИТХ, ЗДТГ

Сүүлд нэмэгдсэн мэдээ