Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

2021 ОНЫ СУМЫН АВАРГУУД ТОДОРЛОО.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 147
"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн босгон дээр салбар бүрт ажил хөдөлмөрөөрөө манлайлсан "СУМЫН АВАРГА" -уудаа шалгарууллаа.
"СУМЫН АВАРГА ТАРИАЛАНЧ"-аар "Монгол ногоо" ХХК техникч Г.Пүрэвбаатар, "Өгөөж дэлхий" ХХК - ийн техникч Д.Болдбаатар
"СУМЫН АВАРГА АЖИЛЧИН"-аар Эрүүл мэндийн төвийн жолооч Б.Бат-Очир, "Ургацын хишиг" ХХК - ийн ажилтан Д.Эрхэмбаатар
"СУМЫН АВАРГА ТӨРИЙН АЛБАНЫ АЖИЛТАН" -аар ЕБС-ийн багш Д.Орхонтунгалаг
"СУМЫН АВАРГА МЭРГЭЖИЛТЭН" -ээр Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Цолмон,
"СУМЫН АВАРГА ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН"-аар хувиараа бизнес эрхлэгч Г.Атарсайхан,
" СУМЫН АВАРГА МАЛЧИН" -аар Оргих 1 дүгээр багийн малчин М.Баяржаргал,
"СУМЫН АВАРГА СУРАГЧ"-аар ЕБС-ийн 12А ангийн сурагч О.Хулан, 10Б ангийн сурагч Д.Эрдэнэт-Од, 10Б ангийн сурагч Б.Мөнхжин,
"СУМЫН АЛДАРТ УЯАЧ"-аар 2 дугаар багийн иргэн Х.Сайхан-Эрдэнэ, Д.Сүрэнхүү, Ц.Амарсанаа , 3 дугаар багийн иргэн Н.Цагаанхүү нар тодорлоо. Сумын аваргууд болон өөрийн ажиллаж буй салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй залуучууд, улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, тууштай, үр бүтээлтэй ажилласан иргэдэд сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, шагналыг гардууллаа.
"Монгол Улсын Онц тээвэрчин"- ээр 2 дугаар багийн иргэн Ц.Цэндсүрэн,
"Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан" -аар 2 дугаар багийн иргэн Н.Атархүү, 3 дугаар багийн иргэн Н. Орлом,
Барилга хот байгуулалтын яамны "Жуух бичиг"-ээр 2 дугаар багийн иргэн Л.Цэцэгмаа,
"Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" -аар Эрүүл мэндийн төвийн сувилагч Б. Цолмон,
Эрүүл мэндийн яамны " Жуух бичиг"-ээр
Эрүүл мэндийн төвийн жолооч Д. Мягмарсүрэн,
Эрүүл мэндийн төвийн лаборант Э.Ууганбаяр,
Эрүүл мэндийн төвийн асрагч Т.Гоёхончимэг,
Эрүүл мэндийн төвийн нярав Г.Энхжаргал,
Сумын Засаг даргын "Жуух бичиг"-ээр 2 дугаар багийн иргэн Ч.Алтансувд нар тус тус шагнагдлаа.
Шагнагдсан бүх иргэддээ баяр хүргэж, ирж буй Усан бар жилдээ эрүүл энх байхыг хүсэн ерөөе.
Цагааннуур сумын ИТХ, ЗДТГ
 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ