Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Цагааннуур сумын 100 настанд хүндэтгэл үзүүллээ.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 124
"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам Цагааннуур сумын өндөр настан Гэндэнжавын Долгоржав гуайн гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн амар мэндийг эрэн золгож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулан өглөө. Г.Долгоржав гуай энэ жил 100 насыг зооглож буй буянтай буурай юм. Тэрээр Булган аймгийн Хангал сумын уугуул бөгөөд 2 хүүхэд төрүүлж өсгөжээ. 1976 онд Цагааннуур суманд шилжин ирж, эндээ насаараа мал маллаж, сүү цагаан идээгээ боловсруулан ахуй амьдралдаа хэрэглэж, үр хүүхдүүдтэйгээ өнөр өтгөн амьдарч байна.
Буурай маань одоогоор насны аясаар хараа, сонсгол бага зэрэг муудсанаас бусдаар ухаан саруул, бие хөнгөн, элдэв биеийн зовиургүй эрүүл энх байна гэж үр хүүхдүүд нь ярьж байлаа.
Буурайдаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Цагааннуур сумын ИТХ, ЗДТГ

Сүүлд нэмэгдсэн мэдээ