"Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн 5-ны билэгт сайн өдөр Цагааннуур сумаас Төрийн дээд одон медаль "Алтан гадас" одонгоор 2 дугаар багийн иргэн, Улсын аварга тариаланч Далхаагийн Батбаяр, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар "Тариан цацал" ХХК-ий менежер Цэндсүрэнгийн Батболд нар шагнагдсаныг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Сумын удирдлагууд хүндэтгэл үзүүлэн гардуулан өглөө.
Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан иргэддээ эрүүл энх, сайн сайхан, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Цагааннуур сумын ИТХ, ЗДТГ
.JPG)
.JPG)