Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Шинэхэн гавъяатаа угтан авлаа.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 113
Шинэ оны босгон дээр Цагааннуур сумаас шинээр Монгол Улсын гавьяат Механикжуулагч төрөн гарсан баярт үйл явдал тохиолоо. 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул, ахмад тариаланч Пунцаг-Осорын Наранцогт нь “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ” хэмээх хүндтэй цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхээс гардан авлаа.
Өчигдөр Сумын удирдлагууд, МУ-ын баатар, гавьяатууд, гэр бүл, найз нөхөд нь Монгол Улсын гавъяат Механикжуулагчаа тосон авч, хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.
Амьдралынхаа 48 жилийг газар тариалангийн салбарт шаргуу хөдөлмөрлөсөн нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн танд баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Цагааннуур сумын ЗДТГ, ИТХ

Сүүлд нэмэгдсэн мэдээ