Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн болж өндөрлөлөө

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 119
Улсын ургацын 7 удаагийн аварга "Товхонхан" ХХК- ий нэрэмжит сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн 03-р сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд эрэгтэй 7 баг, эмэгтэй 11 баг тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорьж, хурдтай, шилдэг тоглолтууд олныг үзүүлж эн тэнцүүхэн өрсөлдлөө.
Тэмцээний эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Н.Отгонсансар ахлагчтай "Хуурч 2-р баг", дэд байрыг М.Бүжинлхам ахлагчтай "Нэгдүгээр цэцэрлэг", гуравдугаар байрыг Б.Болорхундага ахлагчтай "Эгч дүүс" баг тамирчид, эрэгтэй төрөлд тэргүүн байрыг М.Мөнхтулга ахлагчтай "Товхонхан", дэд байрыг Ж.Лхагвабаатар ахлагчтай "Хуурч 2-р баг", гуравдугаар байрыг А.Билгүүн ахлагчтай " Ноён-Уул" баг тамирчид тус тус эзэллээ.
Тэмцээнд оролцсон баг тамирчдаа хурд хүч, авхаалж самбаагаараа манлайлан оролцож "Шилдэг довтлогч"-оор Б. Ичинхорлоо, П.Очирсүх, "Шилдэг холбогч"-оор П.Уранцэцэг, н.Нямбаяр нар шалгарлаа.
Хүүхэд залуучуудад волейболын спортоор хичээллэх сонирхол төрүүлэх, улмаар суманд уг спортыг хөгжүүлэх зорилгоор бэлтгэн гаргаж буй Ж.Лхагвабаатар багш дасгалжуулагчтай "Нуурын ирээдүй" идэрчүүдийн баг тамирчид тэмцээнд идэвхтэй оролцож, эрэгтэй эмэгтэй төрөлд 4-р байранд шалгарсныг онцолж байна.
Нийт баг тамирчддаа спортын өндөр амжилт хүсч, сайн сайхныг хүсье.

Сүүлд нэмэгдсэн мэдээ