Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалт хийгдлээ.

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 168
Суманд худалдан борлуулж буй хүнсний аюулгүй байдал, түүхий эд материалын стандартыг хангуулах, хүнсээр дамжих элдэв халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүнтэй холбогдолтой хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг арилгах зорилгоор Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг / Бүрэлдэхүүнд: Хүнсний чанар стандарт хариуцсан мэргэжилтэн, Мал эмнэлэгийн тасгийн дарга , Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, Татварын улсын байцаагч , Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тэргүүлэгчдийн дарга/ 2022 оны 03 сарын 11-ний өдрөөс 15-ны хооронд худалдаа үйлчилгээ эрхлэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй төсвийн байгууллагуудад хяналт шалгалт хийж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар Ерөнхий боловсролын сургууль, 1 болон 2-р цэцэрлэг, худалдаа үйлчилгээ эрхэлж буй
бүх цайны газрууд, худалдааны төв, мини маркет , хүнсний дэлгүүр, бар, караокег хамрууллаа.
Шалгалтаар хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалах хугацаа дууссан 26 нэр төрлийн 328 ширхэг 631250.мян төгрөгний бүтээгдэхүүнийг лангуунаас татуулж, 28 нэр төрлийн 61 ширхэг 499750.мян төгрөгний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгэж, 52 нэр төрлийн 442 ширхэг 1161000.мян төгрөгний барааг устгалд

Сүүлд нэмэгдсэн мэдээ