Цөөн үгээр

- ТЕНДЕРИЙН УРИЛГА - 1-р цэцэрлэгийн 2023 оны 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 10-р сарын төсвийн гүйцэтгэл

Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 92
Олон улсын "Ахмадын баяр"-ын өдрийг өнгөрсөн бямба гарагт буюу 10-р сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын өдрөөр төрийн дээд одон медаль "Алтан гадас " одонгоор С.Энхтуяа, Аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр Д.Уранчимэг, Аймгийн " Засаг даргын жуух бичиг"-ээр Р.Лхагвасүрэн, Сумын "Засаг даргын жуух бичиг"-ээр Ё.Оюун нар шагнагдсаныг сумын Удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.
Мөн ИТХ, ЗДТГ-аас ахмадын байрны ая тухыг хангах, ахмадын хорооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1 сая төгрөгийн үнэ бүхий хөргөгчийг бэлэглэн, нийт ахмадууддаа эрүүл энхийг хүсэн ерөөж, баярын мэндчилгээ хүргэлээ.
Баяр өдрийн тохиолдуулан Соёлын төвийн уран бүтээлчид ахмадууддаа зориулж уран бүтээлээ өргөн барьж мэндчиллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ