Цөөн үгээр

- 1-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл - ЕБС-ийн 09-р сарын төсвийн гүйцэтгэл - 2-р цэцэрлэгийн 2023 оны 09 дугаар сарын төсвийн гүйцэтгэл

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 122
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн тэгш эрхийг хангах, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор холбогдох мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хууль тогтоомж, төрөөс үзүүлж буй үйлчилгээ, 2022 онд хийгдсэн ажлын тайлангаа танилцуулж, үзэл бодлоо солилцлоо. Мөн Бүх ард түмний XV спортын их наадамд сум орноо төлөөлөн оролцон, улсад ПАРАЖУДО-ын эмэгтэй 48 кг-ийн жинд Алтан медаль хүртсэн Э.Мэндбаяр, эрэгтэй 100, 200 метрийн гүйлтийн тэмцээнд аймагт Хос алтан медаль хүртсэн Д. Бат-Үрэл нарт сумын Засаг дарга баяр хүргэн урамшууллаа.
Үргэлжлүүлэн ХБИ-ийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Мөн Эрүүл мэндийн төвөөс иргэдэд Томуугийн вакцин хийж үйлчиллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ